“Ламбугайн нулимс” дуурийг тоглоно
2017 оны 5 сарын 19
“Ламбугайн нулимс” дуурийг тоглоно

УДБЭТ-ын уран бүтээлчид ирэх амралтын өдөр буюу энэ сарын 20-нд “Ламбугайн нулимс” дуурийг тайзнаа тоглоно.

Их зохиолч Д.Нацагдоржийн "Ламбугайн нулимс" зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү дуурийн цомнолыг ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн бичиж, хөгжмийг Төрийн шагналт Х.Билэгжаргал зохиосон байна. Энэхүү дуурийг УГЗ Л.Эрдэнэбулган найруулан тавьж, анх 1986 оны тавдугаар сарын 10-нд тоглосон бөгөөд УГЗ Ж.Бүрэнбэх удирджээ.

XIX зууны Монголын бодит амьдралаас харуулдаг энэхүү дуурь нь хөгжмийн бүтээлийн хувьд манай театрын тайзнаа тоглогдож буй үндэсний шилдэг дуурийн нэг юм. Бурхны үнэнч зарц, гэвш Лодон нэгэн өдөр санамсаргүй учирсан Цэрэнлхам хүүхэнд ухаангүй дурлан сэтгэл зүрх, эд хөрөнгөө харамгүй зориулна. Гэвч Цэрэнлхам зальжин, шуналт эхийнхээ зөвлөснөөр нэгэнт эхнэр авах боломжгүй лам хүний хайр сэтгэлийг хөсөр хаяж, баян залуутай заяа холбохоор шийднэ. Үүнийг мэдсэн Лодон гэвш шаналан уйлан гуйвч номын ёсыг зөрчсөн нь түмэн олноо ил болсон тул муу нэр зүүн, олны доог болсоор хүрээний гудамжинд уйлан үлдэнэ.
Гурван бүлэг, зургаан үзэгдэлт тус дуурийн тасалбар нь 10, 15, 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд УДБЭТ-ын билетийн кассаар худалдаалж байна.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ