“Улаанбаатар марафон”-д 17 орны 30 мянга гаруй хүн бүртгүүлжээ
2017 оны 5 сарын 19
“Улаанбаатар марафон”-д 17 орны 30 мянга гаруй хүн бүртгүүлжээ
Тавдугаар сарын 20-нд буюу автомашингүй өдөр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн болох талаар Нийслэлийн Биеийн тамир спортын хороо, НЭМГ, нийслэлийн Тээврийн газар, НЗЦГ-аас мэдээлэл хийлээ.

Мөн гүйлтийн тэмцээнийг ивээн тэтгэгч байгууллагууд  хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн байв.

“Улаанбаатар Марафон”-д Засгийн газар, салбарын яам агентлагууд, нийслэл, дүүргийн  нутгийн захиргааны байгууллага, бүх шатны боловсрол, соёл, спорт, хүчний байгууллага, дүүрэг, хороо, аж ахуйн нэгж, олны танил алдар цуутай хүмүүс, иргэдийг татан оролцуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар марафонд нэгдэцгээе” цомыг өнгөрсөн гуравдугаар сарын 20-оос тавдугаар сарын 20-ныг хүртэл  4000 гаруй байгууллагаар аялуулж, 30 гаруй мянган хүнийг онлайнаар бүртгэсэн байна.
Мөн хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийн нэртэй тамирчдыг оролцуулах зорилгоор ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Кени зэрэг улс руу урилга илгээснээс Кенийн өндөр зэрэглэлийн 2 тамирчин, БНСУ-ын 1, Япон улсын 2 тамирчин дасгалжуулагчийн хамт оролцохоор саналаа ирүүлжээ.

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээний үеийн хөтөлбөр:
 
09.00-09.15 цагт  “Увертура” хамтлагийн тоглолт  
09.15-09.25 цагт  Бүх нийтээр бие халаалтын  дасгал хийлгэнэ.
09.25-09.30 цагт  “Гүйх гайхамшиг” дуучин Баттогтох дуулна.
09.30 цагт: Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн нээлтийн ажиллагаа тайзан дээр эхэлнэ.
10.00 цагт: Гарааны дохионы буудлагыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд буудаж Улаанбаатар марафон гүйлтийн Элит гараа буюу холын зайн гүйгчид  гараанаас гарна.
10:15  цагт Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн хамгийн их олон гүйгчдийг хамруулсан 5000 метрийн  18-34 насны, 35-55 насны  ангиллын гүйгчдийн  гарааг гаргах ажиллагаа явагдана.
10.30 цагт: Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн 5 000 метрийн  12-18 насны, 55-аас  дээш насны  ангиллын гүйгчдийн  гарааг гаргах ажиллагаа явагдана.
11.00-16.30 цагт гүйлтийн тамирчдыг барианд барих ажиллагаа үргэлжилнэ.

Гүйлтийн бариа барих

11.00-12.00 цагт     5000 метрийн гүйлтийн барианд барих ажиллагаа
11.00-13.00 цагт     10 000 метрийн гүйлийн бариа барих ажиллагаа
11.00-15.00 цагт     21097.5 метрийн гүйлтийн барианд барих ажиллагаа
12.00-16.00 цагт     42195 метрийн гүйлтийн барианд  барих ажиллагаа
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ