Эстонийн Сангийн сайд оюутнуудыг авлигын талаар нийтлэл бичихийг уриалав
2017 оны 5 сарын 31
Эстонийн Сангийн сайд оюутнуудыг авлигын талаар нийтлэл бичихийг уриалав

Эстони улсын Сангийн яам “Союз” сэтгүүлтэй хамтран сэтгүүлч оюутнуудын дунд нийтлэл бичих уралдаан зарласан байна.

Уралдааны журмын дагуу тэд 2017 онд багтаан авлигын талаар нийтлэл бичиж, сонин сэтгүүлд нийтлүүлэх бөгөөд тэргүүн байр эзэлсэн оюутныг 1000 еврогоор шагнах ажээ.

Уг уралдааны үндсэн зорилго нь авлигатай холбоотой эрэн сурвалжлах ажлыг дэмжих замаар олон нийтийн ил тод байдлыг хангаж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад чиглэгдэж байгаа юм байна.

Шалгаруулалтын материалыг 11-р сарын 12-ны өдрийг хүртэл хүлээн авч, эцсийн дүнгээ оны сүүлчээр зарлана.

Эх сурвалж: https://ru.sputnik-news.ee/society/20170529/5913561/Minjust-Jestonii-prizyvaet-studentov-pisat-o-korrupcii.html
Эх сурвалж: АТГ.МОН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ