Солонгосын алдарт охидын хамтлаг ”Sistar” тарлаа
2017 оны 6 сарын 2
Солонгосын алдарт охидын хамтлаг ”Sistar” тарлаа

Солонгосын алдарт охидын хамтлаг ээлж дараалан тарсаар байна. Тэгвэл энэхүү "давалгаа"-нд алдарт охидын хамтлаг болох "Sistar" ч нэгджээ. Тус хамтлагийн агентлаг болох "Starship Entertainment"-аас ""Sistar" хамтлагийн сүүлийн цомог тавдугаар сард гарч, дараа нь хамтлагийн үйл ажиллагаа дуусна. Бид одоогоор гишүүдтэй тус тусад нь гэрээ хийх тал дээр хэлэлцэж байна” гэж мэдэгдээд байсан юм. Хамтлагийн агентлагтайгаа байгуулсан гэрээ тавдугаар сард дууссан юм. Агентлагийн зүгээс гэрээгээ үргэлжлүүлэх санал гаргасан ч охид хамтлагаа тарааж, өөрсдийн соло уран бүтээлээ хийхийг илүүд үзсэн байна. Улмаар тус хамтлагийнхан "Lonely" дуугаа тавдугаар сарын 31-нд гаргаж, фэнүүддээ талархлаа илэрхийлжээ.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ