С.Жавхлан жагсаалтаас хасагдав
2012 оны 6 сарын 29
С.Жавхлан жагсаалтаас хасагдав
Монгол улсын гавьяат жүжигчин Самандын Жавхлан хоёр дахь удаагаа УИХ-д хүч үзлээ. Түүний энэ үйлдлийг “Нийтийн дууны ханхүү гариг андуурч улс төрд зүтгэлээ” хэмээн дургүйцэх хүмүүс олон байсан.

УИХ-ын 2008 оны сонгуульд нийслэлийн Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж өвдөг шороодсон гавьяат маань энэ удаад нутгаа түшиж МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн билээ. Түүний энэ удаагийн нэр дэвшилт олон нийтийн сонирхлыг тийм ч их татаагүй бөгөөд “Түүний улстөрч болох, нийтийн дууны ханхүү хэвээрээ байх хоёрыг шийдэх хүмүүс нь увсчууд” хэмээж байсан юм.

Тэгвэл энэ удаагийн сонгуулиар увсчууд түүнийг сонгоогүй нь “Зүгээр л дуугаа дуулаад явж бай” хэмээн дүн тавьсан нь энэ биз ээ.

Н.НОМИН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ