С.Гантогоо баримтат киноны зураг авалтаар төрсөн нутагтаа очжээ
2017 оны 6 сарын 24
 С.Гантогоо баримтат киноны зураг авалтаар төрсөн нутагтаа очжээ

БНСУ-ын “Монтант” хамтлагийн дуучин С.Гантогоог бид “Яг түүн шиг2” шоунд оролцсноор илүү мэдэх болсон. Тэрбээр Солонгос улсад ажиллахын зэрэгцээ өөрийн хүсэл мөрөөдлийн төлөө тууштай тэмцэж, эх орныхоо нэрийг гаргаж яваа авьяаслаг нэгэн.
Тэгвэл түүний амьдралаар хийсэн баримтат кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болохоор хэдийнэ зураг авалтаа эхлүүлжээ. Тодруулбал, БНСУ-ын Сөүл хотын Гадаад иргэдийн урлаг, соёлын төвийн найруулагч Сон Су Хи түүний амьдралаар баримтат кино хийж байгаа юм байна. Өдгөө С.Гантогоо баримтат киноныхоо зураг авалтаар өөрийн төрсөн нутаг Хөвсгөлд очоод байгаа аж. Тэрбээр "Улаанбаатараас Хөвсгөл далай. Баримтат киноны маань зураг авалт амжилттай явагдаж байна. Хөвсгөл далай ээж минь ямар гайхалтай гайхамшигтай вэ? Хэлэх ч үг алга. Сэтгэл сэргэж нүд баясна" хэмээжээ.
Эх сурвалж http://www.info.mn
 С.Гантогоо баримтат киноны зураг авалтаар төрсөн нутагтаа очжээ
 С.Гантогоо баримтат киноны зураг авалтаар төрсөн нутагтаа очжээ
 С.Гантогоо баримтат киноны зураг авалтаар төрсөн нутагтаа очжээ
 С.Гантогоо баримтат киноны зураг авалтаар төрсөн нутагтаа очжээ
 С.Гантогоо баримтат киноны зураг авалтаар төрсөн нутагтаа очжээ
 С.Гантогоо баримтат киноны зураг авалтаар төрсөн нутагтаа очжээ
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ