Ч.Содномцэрэн: Сонгогчдын ирц 12:00 цагийн байдлаар улсын нийт дүнгээр 18.83 хувьтай байна
2017 оны 7 сарын 7
Ч.Содномцэрэн: Сонгогчдын ирц  12:00 цагийн байдлаар улсын нийт дүнгээр 18.83 хувьтай байна

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт явагдаж байна. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн сонгогчдын ирцийн талаар мэдээллээ.  12.00 цагийн байдлаар  сонгогчдын ирц аймгийн хэмжээнд  17.33, нийслэлд 20.6  хувьтай байна. Сонгогчдын ирц  12.00 цагийн байдлаар улсын нийт дүнгээр 18.83 хувьтай байгаа аж.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Зургадугаар сарын 26-ны өдрийн мөн цагт авсан сонгогчийн ирцийн дүнтэй харьцуулахад хоёр хувиар бага байна. Энэ ирц яг 12.00 цагийн дүнг биш. Сумаас аймаг, дүүргээс нийслэл рүү ирүүлж байгаа хэмээлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулс ан юм.
Төв аймгийн хэсгийн хорооны автомат машин ажиллахгүй байна гэсэн. Энэ талаар...?
-Одоогийн байдлаар санал авах ажиллагаа хэвийн явагдаж байна. Төв аймагт саналын хуудсаа санал тоолох машин уншихгүй байна гэсэн мэдээлэл ирсэн. Үүний дагуу  хамтарсан баг Төв аймагт очиж шалтгаан, оношийг тодруулахаар явсан. Одоо Төв аймагт  санал тоолох ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Хуулиараа санал тоолох автомашин эвдэрсэн үед гар аргаар тоолох ажиллагаанд шилжинэ гэсэн заалттай.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ