“Хурд” хамтлаг хандивын тоглолт хийнэ
2017 оны 7 сарын 17
 “Хурд” хамтлаг хандивын тоглолт хийнэ
Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сумдын нутагт түймэртэй байна. Тэгвэл "Хурд" хамтлагийнхан энэ бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд хандивын тоглолт хийх санаачилга гаргажээ. Тус хамтлагийнхан хандивын тоглолт хийж цугласан орлогийг нь Онцгой байдлын газарт хандивлах санаачлага гаргасанаа Улсын онцгой комиссын гишүүдэд болон Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлсэн байна. Мөн тоглолтыг зохион байгуулах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбай болон хөгжим техникт дэмжлэг үзүүлж хамтран зохион байгуулахыг хүсч,урлагийнхан болон ард иргэдийг өргөнөөр оролцохыг уриалжээ.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ