Батноров хийцийн эмээлийн хөшөө босголоо
2017 оны 7 сарын 17
Батноров хийцийн эмээлийн хөшөө босголоо

Хэнтий аймгийн Батноров сумын "Норовын хүлэг" уяачдын холбооны 20 жилийн ой, аймгийн "Зүүн бүсийн хурд 2017" наадам 19,20-нд болно. Үүнтэй холбогдуулан тус сумынхан Батноров буюу Тожил хийцийн 3,2 метр өндөртэй эмээлийн хөшөө мөн 3,4-3,8 метр өндөртэй тамганы хөшөөг сумын баруун хойно Бүрдэн толгой хэмээх газар урлаж байрлуулжээ. Уг хөшөөг "Хэнтий урлан"-гийн уран бүтээлчид бүтээсэн аж. Хөшөөний нээлтийг сумын баяр наадмаар буюу энэ сарын 19-ний өдөр хийхээр төлөвлөж байна.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ