Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орно
2017 оны 8 сарын 11
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орно
Өнөөдөр төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн бороо, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно.
 
Салхи 11-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр,   12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд баруун аймгуудын нутгаар, 14-нд зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
 
11-12-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө  Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Монголын талаар 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
 
Энэ сарын 12-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хална.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ