Өдөр бүхэн бэлэг
2017 оны 8 сарын 11
Өдөр бүхэн бэлэг
Хов живийн ертөнцийг чихнийхээ доогуур өнгөрөөж
Хоосон гаригийг биш дэлхийг дүүргэх гэж ирсэн юм
Холбирох сэтгэлтэйг нэгтгэх нэг л зүрхтэй мэндэлж
Хожимдолгүй ухааруулах гэж хүн л болж төрсөн юм
Уйтгар гунигийн салхийг нүднээс чинь үргээх гэхдээ
Ус мөрөн биш нулимсны амтыг таньсан юм
Уйлж дуулдаг хорвоогийн үнэнд ялагдахгүй гэхдээ
Уул модод биш сэтгэлийн булагт дэлгэрсэн юм
Цагийн зүү арван хоёрыг заахад би ертөнцөд ирсэн...
Цагийн зүүтэй уралдан одоо би өгсөж яваа
Өгсөлт минь удаан, бас амгалан байгаасай
Өөрийн минь үзсэн хамгийн төгс ертөнц
Өө энэ цэнхэр мандал гэдэгтээ хэзээ ч би маргахгүй ээ...
Өдөр болгоныг бид бэлгэнд авдаг болохоор
Үүлгүй тэнгэр мэт жаргалтай явах учиртай
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ