НӨАТ-ын орлого 88 тэрбум төгрөгөөр өсчээ
2017 оны 8 сарын 11
НӨАТ-ын орлого 88 тэрбум төгрөгөөр өсчээ
Татварын алба 2017 оны эхний 7 сард улсын төсөвт 1570.7 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлсний 24.1 хувь буюу 378.7 тэрбум төгрөгийн орлого нэмэгдсэн өртгийн албан татвараар төвлөрсөн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийн 290.7 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын гүйцэтгэлтэй харьцуулахад 88.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Энэ оны эхний 7 сард улсын төсөвт нэмэгдсэн өртгийн албан татвараар 347.7 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээс 378.7 тэрбум төгрөг төвлөрүүлж 108.9 хувийн гүйцэтгэлтэй, улсын төсөвт нийт 1320.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 1570.7 тэрбум төвлөрүүлж 103.3  хувийн гүйцэтгэлтэй байна. 

Мөн хууль хэрэгжсэнээр бизнес эрхлэгч 39'501 татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээд стандартын шаардлага хангасан бүртгэлийн машин, цахим системд холбогдож, мэдээллээ төлбөрийн баримтын нэгдсэн системд илгээсэн байна. 

НӨАТ-ын сугалааны тохиролоор нийт 148'061 иргэн азтан болжээ

2016, 2017 оны эхний 7 сарын байдлаар татвар төлөгч иргэд цахим төлбөрийн баримтын системд 240.8 сая ширхэг худалдан авалтын баримт бүртгүүлсэн татвар төлөгчдөөс 19 удаа, 2017 оны 1-6  удаагийн сугалааны тохиролоор 148'061 иргэнд 5.8 тэрбум төгрөгийн сугалааны урамшуулал олгосоноос 2017 онд 61’907 иргэнд 2.3 тэрбум төгрөг олгосон байна.
Эх сурвалж http://www.info.mn
НӨАТ-ын орлого 88 тэрбум төгрөгөөр өсчээ
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ