Харгуй замын тэртээд, хайр намайг тосно
2017 оны 8 сарын 11
Харгуй замын тэртээд, хайр намайг тосно
Маргаашийн санасан, зорьсон зам намайг тосно
Магад би түүнд хүрэх гэж мэрийнэ
Мөн бас эгэлгүй өдөр шөнө уралдана
Минийх бас түүнийх гэмээр жим бүдгэрнэ

Өнөө ирээдүйн тухай хааяа боловч бодно
Өрсөж надаас зугтдаг залуу насыг өнгөрүүлнэ
Өдөр орой алинд ч тэр минь ирэхэд баясна 
Өөрт буй бүхнээ харамсалгүйгээр зориулна

Одоо өнгөрсөн бүхэн зэрэглээ мэт замхарна
Очоод уулзахын аргагүй өчигдөрт үлдэж хоцорно 
Оргилж буцалсан сэтгэлээр хамаг бие минь дүүрнэ
Ондоо хэнд ч дурлахгүй ганцхан чамд унаж тусна

Шөнийн харанхуйд бодол санаа энд тэнд тэнэнэ
Шүүрс алдах тоолонд итгэл гэдэг ниснэ
Шанх илбэх тоолонд дуу болон эгшиглэнэ
Шаналж үдсэн өчигдрүүд салхи адил хийснэ...
М.Эрдэнэчимэг . 2017.05.28
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ