25 компанийн 66,722 хувьцаа арилжив
2017 оны 8 сарын 11
25 компанийн 66,722 хувьцаа арилжив
2017 оны 8 дугаар сарын 11-ны өдөр “I”, “II', 'III' ангилалд бүртгэлтэй 25 хувьцаат компанийн 66,722 ширхэг хувьцаа арилжигдсанаас 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 4 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Могойн гол' компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 10.68%-иар өссөн бол 'Ремикон” компанийн ханш хамгийн өндөр буюу 2.09% хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 24 ширхэг үнэт цаас 2,396,400 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Компанийн өрийн хэрэгсэлийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 975 ширхэг 'Сүү' бонд 97,500,000 төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр 'MSE ALL' индекс 937.71 нэгж болж, 1.29%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,780,870,854,937 төгрөг болсон байна. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ