Сингапурын эмнэлгийн төлөөлөгчид ТТАХНЭ-ийн үйл ажиллагаатай танилцлаа
2017 оны 10 сарын 2
Сингапурын эмнэлгийн төлөөлөгчид ТТАХНЭ-ийн үйл ажиллагаатай танилцлаа


Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-т Сингапурын эмнэлгийн удирдлагууд хүрэлцэн ирж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцжээ.

Тодруулбал Сингапур улсын “LinC Aesthetic Clinic” эмнэлгийн захирал Wong Lai Lin Patrina, үйл ажиллагаа эрхэлсэн захирал Florence Teo, “Nexus мэс заслын холбоо”-ны ерөнхий мэс заслын мэргэжилтэн Ho Choon Kiat, “Acromec engineers” компанийн төслийн захирал David Ng, Сингапурын эрүүл мэндийн яамны эрүүл мэндийн стандартын салбарын ахлах менежер Tan Hwee Huan нар хүрэлцэн ирж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан байна.

 Энэ үеэр ТТАХНЭ-ийн захирал, дэд хурандаа Л.Баттөр эмнэлгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлсэн ажил, шинээр хэрэгжүүлэх гэж буй ажлуудаа танилцуулж, Сингапур улсын эрүүл мэндийн тогтолцооны талаар зочидтой туршлага солилцлоо. Сингапурын эрүүл мэндийн тогтолцооноос эмч, албан хаагчдынхаа нийгмийн асуудал, ажиллах тав тухтай орчин, цагийн менежмент, харилцаа хандлага зэрэг улсдаа, тэр тусмаа эмнэлэгтээ хэрэгжүүлэхээр зүйл их байлаа.
Ирсэн төлөөлөгчид ТТАХНЭ-ийг “Ногоон эмнэлэг” болохын төлөө зорьж ажиллаж байгаад мөн эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш хийгдсэн уран зургийн галерей, энгэрийн тэмдэг, хаяг, зохион байгуулалт, эмнэлгийн удирдлагын маркетингийг сайшаан магтаж байсан юм.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ