Б.Уранбилэг: Үсний ширхгийг нэг бүрчлэн зурдаг учраас хөмсөгний 6D шивээс өөрийн мэт харагддаг
2017 оны 10 сарын 6
Б.Уранбилэг:  Үсний ширхгийг нэг бүрчлэн зурдаг учраас хөмсөгний 6D шивээс өөрийн мэт харагддаг

“Гоодаль” салоны захирал Б.Уранбилэгтэй ярилцлаа.

-“Гоодаль” салон цахим сүлжээнд nall art төрлөөрөө нэлээд алдартай юм билээ. Энэ үйлчилгээг брэнд болгож чадсан давуу тал нь юу юм бол?

-Тийм шүү. Манайх nall art талдаа хүмүүст нэлээд хүрсэн. Энэ үйлчилгээ бараг урлаг болтлоо хөгжөөд байгаа учраас бид ч бас чадвараа сайжруулах, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд хүрсэн үйлчилгээг хийхийн тулд хичээж ажиллаж байна. Манайд хумсны чиглэлийн бүхий л үйлчилгээ бий. Бид үйлчилгээндээ Америк, Япон, Солонгос болон Хятад улсын бүтээгдэхүүн хэрэглэдэг. Хятадын сайн бүтээгдэхүүн нь бас сайн шүү. Японых ихэвчлэн гелэн будаг, хумс арилгагч гээд олон төрөлтэй. Мөн уртасгаж хийдэг өнгөтэй, өнгөгүй хумс байдаг. Тухайн хумсан дээр үйлчлүүлэгчдийн хүссэн зураг, хээг зурна, чимэглэнэ. Зөвхөн гарын хумс гэлтгүй педикюрийн үйлчилгээ ч байдаг. Түүнчлэн алжаал тайлах зорилготой хөлийн массаж үйлчилгээ ч бий. Ер нь үйлчлүүлэгчдэдээ цогц үйлчилгээ үзүүлэхийг зорьдог доо.


 -Гелэн будгаар байнга будуулахаар хумс гэмтдэг гэсэн ойлголт байдаг?

-Тухайн хүний хумсны болон бүтээгдэхүүний онцлогоос хамаарна. Тухайлбал, Японы гелэн будаг хумсны толиог шарлуулахгүй, нимгэрүүлэхгүй давуу талтай. Хамгийн гол нь бүсгүйчүүд маань хумсаа амрааж байх ёстой. Гэтэл манай бүсгүйчүүд нэг хумс  хийлгэчихээрээ нөгөөхөөсөө салж чаддаггүй, удаан хугацаанд тэр чигтээ яваад байдаг.  Мэдээж хумсны будаг химийн аргаар гаргаж авсан зүйл учраас тодорхой хэмжээний сөрөг нөлөөтэй. Миний хувьд, хумс хийлгэсэн хүмүүсээ хараад байхад зарим хүний хумс бэхжээд ургадаг. Гэтэл заримынх нь улам нимгэрэх жишээтэй. Ер нь хумсаа арьс шигээ арчлах ёстой. Долоо хоногтоо нэг удаа ч юм уу маникюрт ороод, тэжээлийн кальци түрхүүлээд явбал хумс гэмтэхгүй бас хурдан сэргэж, ургалт нь эрчимждэг.

-Танайх хөмсөгний шивээс 6D шивээс гэж хийдэг юм байна. Энэ нь өмнө хийгдэж байсан шивээснээс юугаар ялгаатай вэ?

-Өмнө нь хийгдэж байсан шивээс ихэвчлэн хар будгаар хийгддэг байсан. Түүгээр ч зогсохгүй машинаар битүү будаж шивдэг байсан л даа. Мэдээж хар будгаар хийгдсэн учраас явц дундаа хөхөрдөг гээд сул тал ихтэй. Харин сүүлийн үеийнх буюу 6D шивээсийг үсний ширхгийн оронд зурж хийдэг. Тухайн хүнийхээ нүүр царайд тохируулж натурал харагдахаар шивдгээрээ давуу талтай. Үсний ширхгийг нэг бүрчлэн зурдаг учраас өөрийн мэт харагддаг, тогтоц сайтай. 6D шивээс тогтоц муутай гэсэн буруу ойлголт байдаг. Тийм биш, нэг сарын хугацаанд давтан шивээс хийлгэх ёстой. Ингэж байж илүү тогтоцтой болж, илүү натурал болно.


-Хөмсөг шивэлт ямар үнэтэй байдаг вэ?

-Манай хөмсөг шивэлт 120 мянган төгрөгийн үнэтэй. Зах зээлийн үнийн хувьд дундаж гэж хэлж болно. Харин одоо хөмсөг шивэх үйлчилгээ хямдраад 60 мянган төгрөг болсон байгаа. Ер нь манайх сар сардаа хямдрал, урамшуулал зарладаг. Үүн дээр манайх сормуус суулгах үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийдэг. Хөнгөлөлт, урамшуулал ч бий. Сормуус суулгахдаа япон цавуу ашигладаг. Энэ нь нүдэнд харшил өгөхгүй, 2-3 секундэд хатдаг давуу талтай. Сормуусны хувьд үсэн, торгон, булган гэсэн сонголттой.

-Хуучин шивээс арилгах уу?

-Хуучин шивээсийг лазераар арилгана. Хонгконгоос оруулж ирсэн, арьс гэмтээхгүй сайн чанарын аппаратаар шивээс арилгадаг. Ер нь нэг удаагийн оролтоор хуучин шивээс бүрэн арилах боломжтой.


-Танайх гоо сайхан, арьс арчилгааны тал дээр ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Арьсны гараар хийгддэг массажны үйлчилгээ бүгд бий. Дээр нь манайд арьс арчилгаа, эмчилгээний аппарат ч бас байдаг. Солонгосоос оруулж ирсэн аппаратаар тухайн хүнийхээ арьсыг оношлоод тохирох эмчилгээг нь хийдэг. Үүнд хүний гар оролцохгүй. Аппарат өөрөө арьсыг оношлоод хэрэглэх бүтээгдэхүүнийхээ дарааллыг гаргадаг программтай учраас маш том давуу талтай. Хүмүүс энэ үйлчилгээндээ дасал болчихно гэсэн айдастай байх тал бий. Эмчилгээний зориулалттай учраас сөрөг нөлөө байхгүй, дасал болохгүй. Тухайн аппарат нь булчингийн үйл ажиллагааг эрчимжүүлж, унжсан хацрыг хүртэл индүүгээр татдаг. Курсээр хийгддэг бөгөөд 10 удаа орж нэг курс болдог. Энэ үйлчилгээ 500 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Одоо бол хямдраад 350 мянга болсон байгаа. Арьсыг татаж, V хэлбэрт оруулж өгдөг маск, цацлагатай учраас маш сайн үр дүн үзүүлдэг. Гэхдээ эм уугаад эдгэчихдэг хурдан хугацаатай биш. Гоо сайхны үйлчилгээ хугацаа шаарддаг гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Мөн бүтээгдэхүүн нь өөрөө тэнцвэржүүлэгчтэй учраас тослогийг ихэсгэдэггүй, хуурайшилтыг жигд барьж өгдөг учраас арьсны блансыг тэнцвэржүүлдэг.

-Батганы эмчилгээ хийгдэх үү?

-Батга арьсны бохирдлоос болж үүсдэг. Өөрөөр хэлбэл, арьсаа буруу арчлаад хуурайшуулчихаар цагаан батга гардаг. Ер нь батгыг байнга шахах нь буруу л даа. Харин үүний оронд арьсаа зөв арчлаад, чийгшлийг сайн өгөөд эхлэхээр аяндаа батга алга болдог. Батга шахаж байна гэдэг нь нүх л үүсгэж байна гэсэн үг. Дутуу шахуулчихаар үрэвсэнэ, халдвар авна гээд сөрөг нөлөө ихтэй.

-Хүйтний улирал эхэлж байгаа энэ үед бүсгүйчүүд маань арьсаа хэрхэн арчлах ёстой вэ?

 -Манай салон бүсгүйчүүддээ арьс арчлах талаарх зөвлөгөөг хүргэхдээ таатай байдаг. Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд арьс гэмтэх, хуурайших явдал элбэг. Одоо хүйтэрч байгаа энэ үед арьсаа цочроохгүй байх нь чухал. Хамгаалалтын тохирсон бүтээгдэхүүн хэрэглэхийн зэрэгцээ арьсаа хамгаалж, маск зүүж байвал зүгээр. Арьс арчилгааны талаар сонирхож байвал манайхыг зориод ирээрэй гэж хэлмээр байна. Манай салон өглөөний 09 цагаас оройн 23 цаг хүртэл ажилладгаараа давуу талтай. Мэдээж урьдчилаад цаг авах ёстой.
Цаг авахын тулд 88088107, 94245059 утсаар холбогдоорой.
Манай хаяг: УИД-ийн урд, Битлзийн хөшөөний зүүн талд “Goodali” салон


-Ярилцсанд баярлалаа.


Г.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ