Д.Оюунболд агсны нэрэмжит тэмцээн болно
2017 оны 10 сарын 12
Д.Оюунболд агсны нэрэмжит тэмцээн болно

“Москва-1980” зуны XXII олимпийн их наадам, “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, МУГТ Дугарсүрэнгийн Оюунболд агсны дурсгалд зориулсан 23 хүртэлх насны чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймагт болох гэж байна. Тэмцээн энэ сарын 13-15-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Биеийн тамир спортын ордонд болно. Тэмцээнд 23 хүртэлх насны тамирчид оролцох бөгөөд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дэлхийн бөхийн холбооны дүрмийг хэрэглэх юм байна.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ