Хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ
2017 оны 10 сарын 12
Хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ

Цагдаагийн ерөнхий газраас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисстой Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомжийг удирдлага болгон цагдаагийн алба хаагчдын хуульд заасан эрхийг баталгаатай хангуулах, тэдэнд хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийг хүндэтгэх, сахин хамгаалах, мэдлэг ойлголт, хариуцлагыг сайжруулах, харилцан хамтран ажиллах зорилгоор 2014 онд гурван жилийн хугацаатай хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан.
 
Энэхүү Санамж бичгийн хүрээнд цагдаагийн алба хаагчдын хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг, төлөвшүүлэхэд чиглэсэн сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байгаа юм.
 
Сургалтын нээлтийн үйл ажиллагаа Сургалтын нэгдсэн төвд болж ЦЕГ-ын Захиргааны Удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Хүний Эрхийн Үндэсний комиссын гишүүн доктор / Ph.D /профессор П.Оюунчимэг, Сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр нар оролцлоо.
 
Сургалтад төв, орон нутгийн цагдаагийн 25 алба хаагч бэлтгэгдэх бөгөөд тэднээр дамжуулан хүний эрхийн боловсрол олгох , үйл ажиллагааг тасралтгүй нэгж байгууллагад зохион байгуулахад чиглэгдэж буйгаараа онцлог.
 
Сургалтыг “Хүний эрхийн үндсэн ойлголт, зарчим, хүний эрхэд суурилсан хандлага” сэдвээр Хүний Эрхийн Үндэсний Комиссын референт Х.Цэцгээ, Г.Золзаяа , “Хүний эрхийн олон улсын гэрээний тухай ойлголт”, “ Хүүхдийн эрх ба хамгаалал” зэрэг сэдвээр Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын албаны дарга Ч.Алтангэрэл, “Жендэрт суурилсан хүчирхийлэл ба гэр бүлийн хүчирхийлэл” сэдвээр Хүний Эрхийн Үндэсний Комиссын ахлах референт Х.Мөнхзул, “Амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрх”, “Эрүү шүүлтээс ангид байх эрх чөлөө” зэрэг сэдвээр Хүний Эрхийн Үндэсний Комиссын ахлах референт Л.Дүгэрсүрэн, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх” сэдвээр Улаанбаатар хот дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төслийн мэргэжилтэн удирдан зохион байгуулж хичээл заах юм.
 
Хүний эрхийн сургагч багш бэлтгэснээр төв, орон нутгийн цагдаагийн байгууллагуудад хүний эрхийн талаарх сургалт тасралтгүй явагдаж, нийт алба хаагчдын энэ талаарх ойлголт, мэдлэг, хандлага өөрчлөгдөж хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ