“Аз жаргал”-ын хүнс
2017 оны 10 сарын 12
“Аз жаргал”-ын хүнс
Юу идэж байгаагаас тархины болон төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа ихээхэн хамаарна. Золбоолог болгодог, ажлын эрч хүч нэмдэг, тайвшруулдаг гээд янз бүрийн үйлчилгээтэй хүнс бий. Нойрны болон толгойны эм уухын оронд хоолоороо өөрийгөө эрүүлжүүлээд үзээрэй. Ингээд аз жаргалын хүсний менюнд: 

Тайвшруулах нөлөөтэй хүнс 

Мюсли: Уургийн нөлөө гэж… 20-хон минутанд нэг аяга мюсли буюу овъёосны каш идэхэд л дороо хацар ягаарч мишээх болно. Нүүрс ус идэх үед чиний бие tryptophan хэмээгч амино хүчлийг тархи руу илгээдэг юм. Энэ хүчил нь серотонин хэмээгч дөлгөөн тайван болгогч бодисын үйлдвэрлэлтийг идэвхжүүлж чамайг жаргалтай болгодог. Нүүрстөрөгчгүйгээр тархи серотонин ялгаруулах боломжгүй, тиймээс л зарим хүмүүс юм идэхгүй удахаараа уурлаж эхэлдэг юм байна. Мөн вандуй, бүхэл үрийн гоймон зэрэг нь чамайг тайвшруулна. 

Сүү: Сүү уулгадаг байсан нь учиртай. Сүүн дэх уураг нь бухимдлыг багасгаж, тайвшруулах нөлөөтэй учраас элдэв юм бодолгүй шууд унтахад чинь тусалдаг байх нь. Мөн цагаан идээн дэх кальц нь булчинг тайвшруулж, цусны эргэлтийг хэвийн болгодог нь тогтоогджээ. 

Дарс: Хэрэв бухимдаад байвал оройн хоолтойгоо цуг нэг хундага дарс уухад гэмгүй. Өвчинтэй тэмцэгч антиоксидантуудыг агуулдаг дарс нь үүнийхээ хажуугаар төв мэдрэлийн системийг тайвшруулж, цусны даралтыг багасгадаг аж. Гэхдээ нэгээс хэтрүүлж болохгүй шүү. 

Тархи сэргээх нөлөөтэй хүнс 

Кофе: Ажилдаа анхаарлаа төвлөрүүлж, нойрноосоо сэргэх шаардлагатай үед нэг хоёр аяга кофе уугаарай. Гэхдээ тослог ихтэй мока латтег алгас.Эспрессо юм уу Американо байхад л болно. 100 мг каффейн буюу ойролцоогоор хоёр аяга кофе нь аливаа зүйлд хариу үйлдэл үзүүлэх хурдыг нэмж, ажлын ой санамжийг дээшлүүлдэг. Төв мэдрэлийн системд нөлөөлж, тархины тусгай бодисууд ялгаруулдгаараа ой санамж, анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадварыг ихэсгэдэг аж. Гэхдээ каффейнд донтож болохгүй гэдгийг сана. Аливаа зүйлийг хэтрүүлэх хэзээд дэмий байдаг шүү дээ. 

Өндөг: Өндөгний шар нь choline хэмээх өөхтэй ижил Б-гийн комплекс амин дэм болон фосфолипид хэмээгч химийн бодисуудын нэгдлээр баялаг юм. Эдгээр хоёр бодис нь тархины ой санамж болон түргэн ажиллах чадварыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй. Өндөгний шар нь холестрол ихтэй учраас таргалуулна гэж айж магадгүй, гэхдээ илүүдэл жингүй хүнд өдөрт нэг өндөг идэх нь нэг их нөлөөлөхгүй. 

Эрч хүч бэлэглэх хүнс 

Ус: Усны гайхамшгийн талаар яриад дуусашгүй. Жүүс, цай, хийжүүлсэн ундаа, кофе уухын оронд шингэнийг хамгийн сайн нөхөх чадвартай H2O-гоор биеэ цэнэглэ. Ус нь идсэн хоолыг нийлэгжүүлж, өөх тос биш энерги болгоход хамгийн чухал нөлөөтэй учраас турах дэглэм барьж байгаа, мөн ходоодоо эрүүлжүүлэхийг хүсч байгаа хүмүүсийг өдөрт 8 аягыг уу гэж зөвлөдөг. Биед нэгээс хоёр хувь ус дутагдахад л толгой өвдөж, ядарч сульдах нь мэдэгдэх болно. Мөн усархаг жимс, хүнсний ногоо сайн ид. 

Хан боргоцой: Нүүрс усаар баялаг энэ жимс нь түргэн хугацаанд сахар болж задран чамд эрч хүчийг бэлэглэнэ. Гэхдээ бусад нүүрс усаар баялаг хүнс болох цагаан гурил, цагаан будаанаас ялгаатай нь хан боргоцойнд хангалттай хэмжээний тэжээл агуулагддаг. Мөн энэ жимс нь manganese болон B-vitamin thiamin хэмээгч калорийг энерги болгож хувиргадаг эрдэс бодисын их уурхай л гэж мэд. 

Бүйлс самар: Бүйлсийг энергийн эх үүсвэрт тооц. Эрүүл өөх тос, тэжээлээр дүүрэн энэ самар нь магниар ч бас баян. Магни бол нүүрс ус, уураг болон өөхийг энерги болон хувиргахад чухал нөлөөтэй бодис юм. Магнийн хэмжээ багатай хүмүүс өдөр тутмынхаа амьдралын хэмнэлд чирэгдэж ядарч сульдах нь их байдаг. Тиймээс өдөрт аяганы ¼ хэмжээтэй бүйлс самар идээд байхад энергээр дүүрэн байх болно. 

Таатай мэдрэмж өгөх хүнс 
Шоколад: Бид шалгаруулалтанд орохынхоо өмнө, бас тайзан дээр гарахынхаа өмнө шоколад идэж тайвширдаг. Энэ нь ч хоосон мухар сүсэг биш юм. Шоколад нь баялаг, хайлмаг бүтэц, таатай үнэрээрээ сэтгэл хөдлөлийг эерэг болгох нөлөө үзүүлдэг. Дээр нь нэмээд түүнд агуулагддаг каффейн болон сахары агууламж нь серотонин гормоныг ялгаруулж, phenylethylamine гэдэг тосныхоо тусламжтайгаар эндорфин ялгаруулж чаддаг. Нэг дөрвөлжин хар шоолад идэх нь эрүүл мэндэд ч тустай, энэ нь цусны даралтыг бууруулж, тайтгаруулдаг. 

Хушга: Хэрвээ чиний сэтгэл санаа гунигтай байвал энэ тал дээр эксперт гэж болох хушганд хандаарай. Омега-3ын хүчилийн баялаг орц нь чамайг өөдрөг болоход тусална. Нэгэн судалгаагаар цусандаа хангалттай омега-3-гүй хүмүүсийн амьдралыг үзэх үзэл гутранг байдаг нь тогтоогджээ. 

Бууцай: Бууцай буюу спинач нь folate хэмээх B9 аминдэмэээр баялаг. Энэ нь серотонины хэвийн хэмжээг хангана. Броколли, вандуй зэрэг folate-аар баялаг хүнсийг ч бас хоолныхоо дэглэмд нэвтрүлэхийг зөвлөе. Тэгвэл чи ямарваа жижигхэн зүйлээс болж сэтгэлээр унахгүй. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ