Монголын сагсчид Ази тивийн аварга боллоо
2017 оны 10 сарын 30
Монголын сагсчид Ази тивийн аварга боллоо

Улаанбаатар хотноо сагсан бөмбөгийн 3х3 насанд хүрэгчдийн Азийн АШТ амжилттай болж өндөрлөлөө. Монгол улс анх удаа  ФИБА сагсан бөмбөгийн 3х3 насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын эрэгтэй шигшээ баг түрүүллээ.

Манай сагсан бөмбөгчид Бахрайны багийг 11:22, Японыг 16:21, Тайванийг 21:13-аар хожсон юм. Улмаар хагас шигшээд Австралийн багийг 17-19-өөр ялсан бол финалд Шинэ Зеландыг 19-14-өөр хожсоноор алтан медаль хүртлээ. Монголын шигшээ багт Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаатар нар багтжээ. Тэмцээний MVP тоглогчоор Э.Дөлгөөн шалгарчээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ