МҮОХ-ноос Азийн аваргуудыгхүлээн авч уулзлаа
2017 оны 10 сарын 31
 МҮОХ-ноос  Азийн аваргуудыгхүлээн авч уулзлаа

Азийн аваргуудыг МҮОХ хүлээн авч уулзлааӨнгөрөгч амралтын өдрүүдээр 3х3 сагсан бөмбөгийн “Азийн аварга шалгаруулах тэмцээн” Улаабаатар хотод зохиогдсон. “Crocus Event Hall”-д болж өнгөрсөн уг тэмцээнд манай эрэгтэй шигшээ баг үзэгдчийг баясгасан тоглолт үзүүлж, Азийн аваргууд болсон. Улмаар 2018 оны 6 сард Филиппин улсын Манила хотод болох 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-нд оролцох эрхээ халаасласан юм.
Тэгвэл багийн спортын төрлөөр тивийн аварга болж чадсан залуусыг өнөөдөр МҮОХ-ны удирдах зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ. Энэ үеэр МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ЕНБД Э.Бадар-Ууган нар байлцаж, цаашид уг спортын төрлийг дэмжин ажилллана гэдгээ илэрхийлсэн. Мөн баг тамирчдыг дасгалжуулсан дасгалжуулагч С.Тулгыг “Олимпын Алдар” одонгоор шагнаж, тамирчдад бэлтгэлийн дараах сэргээлтийн уураг, уургийн бэлдмэл өгсөн байна.


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ