Б.Бат-Өлзий харцага Хатантуулын хишиг барилдаанд түрүүлэв
2017 оны 11 сарын 6
Б.Бат-Өлзий харцага  Хатантуулын хишиг барилдаанд түрүүлэв
Баянгол дүүргийн нэрэмжит Жанрайсаг бурханы авшиг түгээх, Хатантуулын хишиг барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.

Уг барилдаанд дөрвөн арслангаар магнайлуулсан 256 бөх зодоглосноос Ховдын Б.Бат-Өлзий харцага бяралхаж, бараг л гарын үзүүрээр гэмээр хөнгөхөн барилдаан хийж, давсаар түрүүлэв. Дундговийн Э.Даш начин бэлтгэл сайн байгаагаа харуулж, үзүүрлэсэн бол их шөвөгт хүчит арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд нар шалгарлаа.

Түрүү бөхийн тааварт яригдаж байсан хоёр арслан гурвын даваанд өвдөг шороодсон юм. Улсын арслан Н.Пүрэвдагва аймгийн начин Б.Баатарболдын хөлд нь орж түрж яваад мушгиулж унажээ. Харин  Н.Батсуурь арслан энэ жилийн наадмын таавар “эргүүлсэн” аймгийн заан Б.Болдбаатарыг амалж бас “таамаг эвдэн” уналаа.

Уг барилдаанд түрүүлсэн бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, их шөвгийн бөхчүүд нэг, нэг сая төгрөг гардсан юм.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ