”Чингис” фестиваль болно
2017 оны 11 сарын 14
”Чингис” фестиваль болно

 2012 оноос эхлэн жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг “Монгол бахархал”-ын өдөр болгон тэмдэглэх болсон билээ. Учир нь энэ өдөр эзэн богд Чингис хааныг мэндэлсэн гэж үздэг. Энэ жил Чингис хааны мэндэлсний 855 жилийн ойд зориулж “Женко тур бюро” компаниас “Чингис" фестивалийг дөрөв дэх удаагаа зохион байгуулах гэж байна. Тус наадмын нээлт энэ сарын 19-ний 11.00 цагт Чингис хааны морьт хөшөө цогцолборт болох юм. Энэ үеэр Археологийн тэнхимийн эрхлэгч, доктор профессор Д.Эрдэнэбаатар “XII зууны Их Монгол улсын түүх соёл” сэдэвтэй сонирхолтой лекц унших бол Түүхийн хүрээлэнгийн түүхч доктор, профессор А.Пунсаг Монголын нууц товчоотой холбоотой 600 гаруй ховор нандин бар хэвлэл, судрын номын цуглуулгаа дэлгэн олны хүртээл болгох гэнэ. Үүний зэрэгцээ “Чингис хаан ба Их Монгол Улс” маркны төрөлжсөн үзэсгэлэн, АХА асуулт хариултын тэмцээн, шилмэл жороо морьд, морьтон баатруудын үзүүлбэр, “Талын Монгол” ардын урлагийн богино хэмжээний тоглолт болж, үндэсний хувцастай шилдэг хосыг шалгаруулах аж.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ