П.Анужин: Миний орон зайг надад үлдээгээд, түмний юмаа л түмүүлээ ярьмаар байх юм
2017 оны 11 сарын 14
П.Анужин: Миний орон зайг надад үлдээгээд, түмний юмаа л түмүүлээ ярьмаар байх юм

П.Анужин ойр сонгууль байхгүй биз дээ хэмээн эгдүүцээд авчээ. Тодруулбал, тэрбээр "Одоогоос 6,7 жилийн өмнө Өдрийн сонинд өгсөн ярилцлагыг 2017.11.10 гээд сайтууд тавьж. Ахиад л баахан захиалгатай ярилцлага, нийтлэл яваад эхэлж! Юу билээ, ойрд сонгууль энэ тэр байхгүй биз дээ. Шинэ уран бүтээл хийж эхэлсэн, нээрээ тэр "гайхал" хүний дургүй хүргээ юм болов уу?!!
Анх "Монгол Тулгатан"-ы төсөв хөрөнгийг шийдээд, санаачлан эхлүүлэхэд, "Би ард түмэндээ ямар муу муухай хийлээ" гэмээр нүдээд эхэлсэн. Монгол төр зүтгэсэн хүндээ "юу" гэдэг шиг, түмэн дунд хийж бүтээхэд их дургүй хэсэг байх л юм. Нэр хүнд хэмээх хийсвэр ч гэмээр бодит ч гэмээр зүйлийн төлөө бид яваагүй ээ! Үр төлөө үлдээх, идэх уух, үүр хороо бэлдэх, тэсч үлдэх гээд амьтан ч хийчихдэг зүйлийг зорилгоо болгож өөрийгөө хумилгүй, амьтнаас ялгарах билэг оюунаа мэдэрч, хүн болсондоо хамтдаа баясах гэж, гэрэл нэмэх гэж хичээж явна. Миний хэрэг, миний орон зайг надад үлдээгээд, түмний юмаа л түмүүлээ ярьмаар байх юм" хэмээн цахим хуудастаа бичжээ.
 

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ