Удаан хугацаанд ойлголцож чадахгүй байсан хүмүүстэйгээ ам хэлээ ололцоно
2017 оны 11 сарын 20
Удаан хугацаанд ойлголцож чадахгүй байсан хүмүүстэйгээ ам хэлээ ололцоно
Хонь - (3/21-4/19) 
Өөрийн хүрээг тэлэхийг хүсэж байгаа бол ядууст туслах, шинэ хөрөнгө оруулалт хий. Та цаашид өөрийн ур чадвар, туршлагаа хөгжүүлэхийг хүсэж байгаа бол коллежид эргэн орох, насанд хүрэгчдийн ангид элсэх зэргээр зөв алхам хийх шийдвэр гарга. Та мөрөөдлөөрөө амьдран өөрийн хөдөлмөрийн үр шимийг хүртэхийг хүсэж байгаа бол хачин сонин зүйлс үзэж харах аялалын маршрут сонго. Иймэрхүү аялал нь бялуун дээрх мөс шиг л байх болно. Буяны байгууллагын санхүүжилтыг нэмэгдүүлэхээр зохион байгуулж буй ажил нь будлиангүй явагдах ёстой. Та зочид хүлээж авч магадгүй, танд дурласан хэн нэгэн танайд байнга зочлох болно. 

Үхэр - (4/20-5/20) 
Хувийн амьдралд гэнэтийн өөрчлөлт гарах, мэдээлэл олж авах, галаар ариусгал хийхтэй холбоотой өдөр. Дээд тушаалын хүнтэй уулзах эсвэл төрийн байгууллагад хандан хүсэлт гаргах зэрэг ажилд тохиромжтой. Ажлынхаа талаар хамтрагчаасаа зөвлөгөө ав. Харин гарын үсэг зурах ажлыг үд дүнд хүртэл хойшлуулах хэрэгтэй. Ингэснээр багийнхаа үйл ажиллагаанд эерэг өөрчлөлт авчирна. Найзуудтайгаа өдрийн хоол идэх нь найз нөхдийн харилцаандаа урам зориг өгнө. 

Ихэр - (5/21-6/21) 
Төлөвлөлтөд тааламжгүй өдөр. Шудрагаар тэсвэр гаргаж дав. Биеэ барьж анхаарлаа гол зүйлд чиглүүлсэн үед амжилт ирнэ. Хайртай хүндээ халамж хайраар ханд. Хэн нэгний атаархуу байдал, гэнэтийн саад тотгор энэ өдөр гарч болзошгүй бөгөөд таны ажилд саад болох магадлалтай. Мөн санхүүгийн байдал тийм ч сайн биш байх нь. Найз нөхөд болон хамаатан эсвэл нөлөө бүхий хүмүүсийн туслалцааг авах шаардлага гарна. Энэ өдөр гэртээ чулуун хананы цаана байгаа мэт сэтгэгдэл төрнө. Зүpx судасны өвчин тусч болзошгүй. 

Мэлхий - (6/22-7/22) 
Буд гарагийн нөлөөгөөр хайртдаа тэмүүлэх бэлгийн дур хүсэл их байна. Энэ хүслээ эсэргүүцээд хэрэггүй. Ямар нэгэн амжилтад хүрэхийн тулд маш их чармайлт хэрэгтэй. Оддын байрлал нь санхүүгийн алдагдал хүлээх аюул, худалдааны үйл ажиллагаанд залилуулж мэдэхийг анхааруулж байна. Шийдэгдээгүй зүйлүүдийг урьдын байдалд оруулахын тулд багагүй хөдөлмөрлөхөд хүрнэ. 

Арслан - (7/23-8/22) 
Нөлөө бүхий өндөр албан тушаалын хүмүүстэй холбоо тогтоох оролдлого амжилттай болж та дээдсийн хүрээлэнд орж чадна. Хүмүүсийн анхаарлыг өөртөө тат. Аливаа нөхцөл ба саналыг хүлээн зөвшөөр. Гэхдээ өөрийн ажил хэргийн санаачлагыг бусдад бүү алд. 

Охин - (8/23-9/22) 
Чухал ажил хэрэг эхлэх, мэдээлэл ашиглахад таатай өдөр. Эрч хүчээ үр ашигтай хуваарилснаар нийгмийн байр сууриа дээшлүүлнэ. Өөрөөсөө доогуур зиндааны хүмүүстэй бага зэрэг ихэмсэг харьцах, өөрөөсөө дээгүүр байр суурьтай хүмүүстэй зэрэгцэхээр тэмүүлэх нь таны карьерт эерэг нөлөөлөх боловч хамт олон, танилууд тань янз бүрээр ойлгоно. Таны төлөвлөсөн ажлыг нураах гэсэн хар санаатай хүн хажууд чинь байгааг анхаарч түүнээс болгоомжил. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Амьдралын эрч  хүч  суларч, янз бүрийн өвчин тусч болзошгүй. Таны дархлаанд намрын амин дэмийн дутагдал нөлөөлж байна. Авитаминоз, амин дэм нөөцөл. Сүм хийд явж буян хийж аливаад энэрэнгүй бай мөн хамаатан садангаа бүү мартаарай. Магадгүй ихэнх жинлүүрүүд хувийн амьдралаас болж хүнд сонголтонд орж болзошгүй байна. Зан авир муу хүмүүсээс болоод мөн ёс суртахуунгүй хүмүүсээс болоод хямарч болзошгүй. 

Хилэнц - (10/23-11/21) 
Ерөнхийдөө сайн өдөр. Гэхдээ өсвөр насны эрэгтэй хилэнцүүдийн зан ааш эвдэрч байгаа бололтой. Үүнийгээ засахгүй бол хэн нэгний амны бай болж эцэг эхийнхээ нэрийг муугаар гаргах болно. Та итгэл даагаагүй хамт ажилладаг зарим нэг хүн, найз нөхдөө хөндлөнгийн хүний нүдээр харах гээд оролд. Та өөрийн үзэл бодлоо хамгаалаарай. Сонор сэрэмжтэй бай, гэхдээ л үйл явдлын өрнөлийг өөрт ашигтайгаар эргүүлж чадахгүй байх авьяастай гэдгээ сана. 

Нум - (11/22-12/21) 
Өнөөдөр бүх л ажлыг зохих хугацаанд нь хялбархан биелүүлж чадна. Зохион байгуулах авьяас чадвар шаргуу байдал, итгэн үнэмшүүлэх чадварууд нь илэрнэ. Удаан хугацаанд ойлголцож чадахгүй байсан хүмүүстэйгээ ам хэлээ ололцоно. Гэр бүлийн харьцаа бат бэх болж аз жаргалд тань саад болж байсан шалтгаанууд арилна. Шаардлагатай тохиролцоонд хүрэхийг хичээ. Ажил хэрэгтээ үнэнч хүмүүсийг татан оролцуул. 

Матар - (12/22-1/19) 
Хоол боловсруулах эрхтэн, ходоодтой холбоотой асуудал үүсч магадгүй. Амтлагчтай, өөх тостой хоолыг март. Чанасан загас, будаа хэрэглэ. Зүрх судасны системийн эрхтнүүдийн өвчлөлөөс шалтгаалан нойрмог байдалд байх бололтой. Зураач, яруу найрагч ба хошин шогчдын хувьд уран бүтээлийн онцгой үр өгөөжтэй. Ашиг орлого зай завсаргүй урсана. Иймээс боломжгүй гэж бодож байсан зорилгоо хэрэгжүүлэхийн тулд тэмцээд үзээрэй. 

Бумба - (1/20-2/18) 
Энэ өдөр Хумхууд бүх зүйлсийн тухайд тэдгээрийн шууд үнэ цэнийн талаас нь харах хандлага давамгайлсан өдөр. Та ямар ч харилцаа холбоо эд зүйлсээс өөртөө ашиг унагаж чадна. Бодит байдалд бүх зүйл ижил бус үнэтэй тул үрж болох бүгдийг үрж болохгүйг од эрхэс сануулж байна. Таны сэргэлэн байдал мөн хэн нэгний дэмжлэгтэйгээр нуугдмал урхинаас гарч чадна. Олон нийтийн ажиллагаанд анхааралтай хандаарай. 

Загас - (2/19-3/20) 
Эд хөрөнгө, орон байртай холбоотой олон өөрчлөлт гарна. Шинэ байранд нүүн орох, худалдан авах, мөн зуслангийн байр авч магадгүй. Гэр бүлтэй хүмүүсийг ахуй амьдралаа дээшлүүлэхийг одод зөвлөж байна. Ажилдаа өөрийгөө бүрэн дайчилснаар зарим нэг алдаагаа залруулж чадна. Аливаа асуудалд тэвчээртэй, таагүй сэтгэл хөдлөл бүү гарга
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ