Батга үүсгэх гол шалтгаанууд
2017 оны 12 сарын 2
Батга үүсгэх гол шалтгаанууд


Бүсгүй таны нүүрнээс батга салж өгөхгүй байна уу. Үүний шалтгааныг олж хэрхэн арилгах вэ. Батга нь хэд хэдэн ахуйн зүйлээс болж үүсдэг юм шүү.
Гар утаснаас
Хүмүүс утсаар ярьж байхдаа та утасныхаа дэлгэцийг хацартаа нааж ярьдаг. Харин та утасныхаа дэлгэцийг 00-ийн суултуураас бохир гэдгийг мэдэх үү? Хааяа ч болов дэлгэцээ спиртээр цэвэрлэж байгаарай. Бас утсаар ярихдаа хацартаа наахгүй байхыг хичээгээрэй.
 
Йогийн болон энгийн хивснээс
Та йогоор хичээллэдэг бол йогийнхоо дараа хивсээ нойтон алчуураар арчиж цэвэрлэж байгаарай. Мөн энгийн хивсээ ч ялгаагүй арчлаарай. Гэртээ нойтон цэвэрлэгээ байнга хийвэл ханиад томуу, элдэв өвчин болон батганаас сэргийлж чадна.
 
Дэрний уутнаас
Дэрний уутнаас болж батга гарах явдал их бий. Дэрний уутаа 7 хоног болгон цэвэрлэж хэвшээрэй.
 
Гарнаас
Ялангуяа гадуур явж байхдаа нүүрэндээ гараа битгий хүргэ. Таны гарт тоо томшгүй олон нян байгаа. Нүүрээ цэвэрхэн байлгая гэвэл нүүрээ оролдох хэрэггүй.
 
Угаалгын нунтгаас
Хувцсаа угаахын өмнө угаалгын нунтгаа яаж хэрэглэх талаар сайн уншаарай. Магадгүй та харшилтай байж магадгүй учраас батга болон тууралт гарч болох юм.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ