”Хамгаалах бүс” аян үргэлжилж байна
2017 оны 12 сарын 4
”Хамгаалах бүс” аян үргэлжилж байна
2017 оны эхний 11 сарын байдлаар Зам тээврийн ослоор нийт 469 хүний амь нас хохирч, үүнээс 189 нь тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа амь нас нь эрсэдсэн байна. 
Энэ төрлийн зөрчлийг бууруулах зорилгоор Замын цагдаагийн албанаас гудамж замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчид, түүнчлэн улсын болон орон нутгийн автозамд хөдөлгөөнд оролцогчдын хамгаалах бүсний хэрэглээ, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэж байгаа эсэхэд хяналт тавьж, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, бууруулах, иргэд хөдөлгөөнд оролцогчдыг аюулгүй, ая тухтай хөдөлгөөнд оролцох нөхцлийг бүрдүүлэх, зам тээврийн осол, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг хэрэглүүлж хэвшүүлэх зорилгоор Монгол улсын хэмжээнд “Хамгаалах бүс” аяныг 2017 оны 12 дугаар сард зохион байгуулж эхлээд байна.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ