Уруулаа зөв будаж сурцгаая
2017 оны 12 сарын 7
Уруулаа зөв будаж сурцгаая
Уруулын будаг / lipstick /

Уруулын будгийг нүдний тень болон нүүрийнхээ бусад будагтай өнгө зохицуулан хэрэглэх нь таны царай гайхалтай сайхан харагдахад чухал үүрэгтэй. Байгалийн үндсэн өнгүүд таны гоо үзэсгэлэнг улам тодотгох төдийгүй жилийн аль ч улиралд, ямар ч уед бүх зүйлтэй зохицож өгдөгөөрөө үнэ цэнэтэй. Эдгээр өнгөний тоонд улбар шар, хар зэрэг таны гоо сайхныг дарах содон өнгүүд орохгүй гэдгийг санаарай.

Уруул хүрээлэгч харандаа / lipliner /

Бүсгүйчүүд бид уруулынхаа хэлбэрийг сайхан харагдуулахын тулд хүрээлэгч харандаа хэрэглэдэг. Уруул хүрээлэгч харандааны бал хатуу, зөөлөн байхаас уруулын хэлбэр ихээхэн хамаарна. Хэт хатуу харандаагаар уруул хүрээлэхэд төвөгтэй бөгөөд хүрээлэх явцад арьстай зууралдан чангааж уруулын хэлбэрийг хүссэнээрээ гаргах боломжгүй болгодог. Уүнээс гадна уруулын будагтай нэгдэн уусдаггүй муу талтай. Харин хүрээлэгч харандаа хэт зөөлөн бол уруулын хүрээнээс гадагш арьс руу уусаж, хэлбэргүй харагдуулна. Тиймээс уруул хүрээлэгч харандаагаа гар дээрээ зөөлөн зурж узээд сонгоорой. Энэ нь хамгийн зөв бөгөөд хялбар арга юм шүү.

Уруул өнгөлөгч / lipglossing/

Уруул өнгөлөгч бүдэг байх тусмаа таны уруулыг гайхалтай булбарай харагдуулна. Харин тослог өнгөлөгч таны гоо үзэсгэлэнг дарах тул хамгийн тохиромжгүй. Уруул өнгөлөгчийг доод уруулын зөвхөн дунд хэсэгт л түрхэх ёстой. Өдрийн турш таны уруул чийглэг, зөөлөн байхад уруул өнгөлөгч чухал үүрэгтэйг мартуузай.

Уруулаа хэрхэн будах вэ?

Уруулынхаа хэлбэрийг маш зөв тодорхойлоод, бидний зөвлөснөөр будаж сурвал таны уруул үргэлжид дур булаам, гайхамшигтай сайхан харагдана гэдэгт итгээрэй.

1.  Бага хэмжээний чийгшүүлэгчээр уруулаа чийгшүүлээд, нүүрний кремнээсээ нимгэн түрхэнэ. Дараа нь уруулынхаа хүрээг дагуулан уруулын будгаа нимгэвтэр түрхэх хэрэгтэй.

2.  Сайтар үзүүрлэсэн хүрээлэгч харандаагаар уруулынхаа ирмэгийг бүтэн хүрээлж будагтайгаа уусгана. Хүрээлэгч харандаа нь уруулын будагнаас бага зэрэг гүн өнгөтэй байх бөгөөд уруулын будагтайгаа ямар ч зааггүйгээр ууссан байх ёстой. Өөрөөр хэлбэл хүрээлэгч харандааны өнгө таны уруулаас ялгарч харагдах ёсгүй гэдгийг анхаараарай. Мөн уруул хүрээлэгч харандаагаар уруулыг нийтэд нь будаж болохгүй шүү.

3.  Хэрэв та уруулын будгаа илүү тодосгомоор байвал багс хэрэглэж уруулын өнцгөөс гол руу чиглүүлэн будаарай. Мөн цайвар өнгийн будгийг уруулынхаа дунд хэсэгт түрхвэл таны уруул зөөлөн булбарай харагдах болно.

4.  Уруулын тань будаг хэтэрхий их гялтаганаад байвал дээрээс нь пудра хөнгөхөн түрх. Эсвэл амны цаасаар зөөлөн даран авч болно, гэхдээ будгийг толботуулах юм уу, бүрэн арилгачихаж магадгүй тул болгоомжтой дараарай.

5. Хэрэв та бүдэг уруул өнгөлөгч хэрэглэхийг хүсвэл одоо л түрхэх цаг. Уруул өнгөлөгчөө зөвхөн доод уруулынхаа дотор талд түрх. Харин уруулын хүрээгээр түрхэж болохгүй шүү.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ