D аминдэм дутагдахад бэлгийн дур хүсэл буурдаг
2017 оны 12 сарын 7
D аминдэм дутагдахад бэлгийн дур хүсэл буурдаг
Healthspan компанийн судлаачид 2000 хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Эрдэмтэд тодорхой аминдэм, эрдэс баялгийн дутал бий болсныг илтгэх хэд хэдэн шинж тэмдэг байдгийг тогтоосон аж. Жишээ нь, бэлгийн дур хүсэл нь буурсан хүмүүст D аминдэм дутагддаг байна. 

Энэ аминдэмийн дутлыг нөхөхийн тулд хоолондоо мөөг, буудай, өндөг, загас зэргийг түлхүү оруулах хэрэгтэй. Бэлгийн дур хүсэл буурахад хүргэдэг хэд хэдэн шалтгаан байдаг аж. Буруу хооллолт, сэтгэлийн хямрал, биеийн сулбагар байдал. 

Харин толгой өвдвөл В6, В12 аминдэмүүд дутагдсаны шинж. Эдгээр аминдэмүүд дутагдаж байвал хулууны үр, хар чавга, гадил жимс, ургамлын сүү зэргийг хэрэглэхийг эрдэмтэд зөвлөв. Ер нь бол В аминдэмийн дутал ой санамж муудахад хүргэдэг аж. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ