Тоон гарын үсгийн сургалт зохион байгуулав
2017 оны 12 сарын 8
Тоон гарын үсгийн сургалт зохион байгуулав
Засгийн газрын 2017 оны 111 дүгээр тогтоолоор батлагдсан “Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам”, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/252 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад тоон гарын үсгийн гэрчилгээ болон э-токен төхөөрөмжийг олгон ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд 2017 онд 731 албан хаагчдад тоон гарын үсгийн гэрчилгээ, э-токен төхөөрөмж олгохоор төлөвлөн, тус газраас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тоон гарын үсгийн гэрчилгээ болон э-токен төхөөрөмжийг  шинээр авах 50 гаруй байгууллагуудыг хамруулан лабораторийн сургалт зохион байгууллаа.

Сургалтаар тоон гарын үсгийн ойлголт, хэрэглээ, ашиглалт болон https://state.monpass.mn онлайн захиалгын системд хэрхэн захиалах тухай арга зүйгээр ханган ажиллалаа гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ