Хүний зан чанарыг хөнжилдөө ямар хувцастай унтдагаар нь сонжихуй
2017 оны 12 сарын 14
Хүний зан чанарыг хөнжилдөө ямар хувцастай унтдагаар нь сонжихуй
Эхээс төрсөн биеэрээ орондоо орж унтах нь хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдгийг эрдэмтэд тогтоожээ. Энэ нь олон талаараа ашигтай гэнэ. Юуны өмнө шалдан хүний цусны эргэлт эрчимждэг аж. Тэгвэл унтлагын болон бусад хувцас нь хүнийг биеийг барьж цусны эргэлтийг сааруулдаг гэнэ. Мөн арьсаар агаар амьсгалах нь нэмэгддэг. Толгойн өвчин багасч хоол боловсруулах эрхтний хямрал намддаг. Хувцасгүй унтах үед нойр сайн хүрч бөх унтдаг гэнэ. Эхнэр нөхөр хоёр муудалцсан бол хоёул орондоо эхээс төрсөн биеэрээ орвол шууд л эвлэрдэг аж. 

Эмэгтэйчүүдийн хувьд 

Унтлагын хувцастай унтдаг бол: Мэдрэмтгий, зөөлөн, мөрөөдөх дуртай, дандаа шинийг санаачилдаг. Амьдралдаа хайртай, зан араншингийн хувьд их тайван, үргэлж тэмүүлэлтэй байдаг. 

Унтлагын зөөлөн хувцастай унтдаг бол: Ойр тойрныхон болон бусдад их халамжтай, аливаа ажлыг уриалах их дуртай, инээмтгий боловч их туршлагатай, агаарт амрах дуртай. 

Шөнийн богинохон болоод дэрэвгэр хувцастай унтдаг бол: Эмэгтэй хүний зан чанар давамгайлсан эрхлэх, хайрлуулж халамжлуулах дуртай. Тод гэрэлд оройн хоол идэх дуртай. 

Хүүхдийн юм шиг дотуур хувцастай унтдаг бол: Халуун сэтгэлтэй, бусдаас илүү даруухан, хайртай хүнээ үргэлж халамжлахыг хүсдэг. 

Футболк болон майктай унтдаг бол: Сайхан сэтгэлтэй, өөдрөг үзэлтэй, хүнтэй амархан нөхөрлөж чаддаг боловч амархан салдаг муу зантай. 

Нүцгэн унтдаг эмэгтэй бол: Чөлөөт сэтгэлтэй нэгэн. Хэнээс ч хамаарахгүй, мэдрэмтгий. Хэний ч сэтгэлд амархан хариу өгдөг түс тас зантай нэгэн байдаг аж. 

Эрчүүдийн хувьд 

Унтлагын хувцастай унтдаг эр хүн: Юугаа ч нуудаггүй, хоёр нүүр гаргадаггүй. Мөн хэлсэн нь бол хэлсэндээ хүрдэг. Ажилдаа их дуртай ба хотын захад амьдрах сонирхолтой. 

Дотуур өмдтэйгөө унтдаг эр хүн: Амьдралын жижиг сажиг юманд нямбайлах дуртай. Ойр дотныхон болон нөхөддөө их анхаарал тавьдаг. Зөөлөн сэтгэлтэй, халамжтай, эелдэг, хэний төрсөн өдөрт баяр хүргэхээ мартдаггүй. 

Урт унтлагын хувцастай унтдаг эр хүн: Маш их туршлагатай, өөртөө их хайртай. Хүний юманд хошуу дүрж сонирхдоггүй, хувиа бодсон, өөрийнхөө төлөө юу ч хийхээс буцахгүй. 

Цамцтай юм уу, футболктой унтдаг эр хүн: Маш залхуу, чанга хэлэхийг ч тоохгүй, амьдралын хэрэгцээг сонирхдоггүй, мөн ойлгодог ч үгүй нэгэн. 

Чармай нүцгэн унтдаг эр хүн: Маш их мөрөөдөмтгий, их уран бүтээлч, шантрашгүй зүтгэгч, эвгүй байдгаас өөрийгөө амархан гаргаж чаддаг.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ