Өнөөдөр бүхий л ажил үйлд алтан дунджийг баримтлахыг од эрхэс зөвлөж байна
2017 оны 12 сарын 19
Өнөөдөр бүхий л ажил үйлд алтан дунджийг баримтлахыг од эрхэс зөвлөж байна
ХОНЬ - (3/21-4/19)
Бүх төрлийн ажил хойшлогдох шинжтэй. Орой бүх юм овоорч толгой өндийх завгүй байна. Чадах хирээрээ тодорхой аргачлал гарган хийж гүйцэтгэхийг хичээ. Чухал зүйлсээ дээрээс доош ангил. Нэгэнт овоорсон их ажлаас салсан бол гэртээ эрт харьж амар. Оройны уйтгартай уулзалтаа цуцалж, нэмэлт үүргээсээ салахыг хичээ. Юутай ч унтахын өмнө сэтгэлээ тайвшруул.

ҮХЭР - (4/20-5/20)
Үхрийн ордныхон шинэ үйлчлүүлэгчтэй болсноор бизнес нь цэцэглэнэ. Өөрийн төлөвлөгөөнүүдийг бүгдийг нь бүү дэлгэ. Эцэст нь өрсөлдөгчдөө өгөөш өгч байна гэсэн үг. Дотоод мэдрэмжээ сонсоход таатай цаг юм. Хол байгаа найзуудын харилцаа холбоо нэмэгдэнэ. Элгэмсэг хүмүүстэй уулзана. Найзын харилцаа холбоо зарим нэг зүйлийг маш ихээр эргүүлнэ. Хамтрагч тань магадгүй маш том бонус шимтгэл авна. Түүнээ тантай хуваалцах болно.  

ИХЭР - (5/21-6/21)
Хэрвээ өдөр тутмын амьдрал болон хайр дурлалын асуудлаа зохицуулж чадахгүй бол ирээдүйн төлөвлөгөө зорилгод саад учрах болно. Магадгүй чухал шийдвэр гаргахад тохиромжтой үе биш байж болох юм. Тиймээс өөртөө цаг гаргаж энэ талаар дахин бодож үзэхийг зөвлөе. Хамгийн гол нь шийдвэр гаргахдаа өөртөө үнэнч байж, өөрт тохирохгүй зүйлээр оролдох хэрэггүй.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Сэтгэлийн хөдөлгөөн, өөрчлөлт мэдрэгдэнэ. Танд хайр дурлал, мөнгийг өөртөө татах боломж олгох хэд хэдэн завшаан ирэх болно. Зорилгодоо хүрэхийн төлөө тэмц. Сайн удирдах чадвар аз хоёр хосолсны ачаар та амжилтанд хүрэх болно. Онцгой ажлын боломж гэнэт гарч ирнэ. Түүний сайн, муу үр дагаврыг та тун удахгүй ойлгох болно. Олон нийтийн арга хэмжээ хэн нэгэн онцгой хүнтэй учрах боломж олгоно.

АРСЛАН - (7/23-8/22)
Өглөө босоод хэн нэгэн чухал хүнтэй уулз. Бусадтай хуваалцаж, сэтгэлээ онгойлгох нь уур бухимдал, санаа зоволт, айдас түгшүүрээс салах сайн арга. Аливаа асуудлыг шийдвэрлэхэд нэг тархинаас хоёр тархи илүү гэдгийг та мэдэж байгаа. Хамтдаа зүтгэх нь гайхалтай үр дүн бий болгоно. Нэгэндээ итгэж найдаж сурснаар бусдад итгэх итгэлээ эргүүлж олж авна. Авах боломжтой зээлийн талаар эцэг эхтэйгээ ярилцаж тэдэнд сайхан амьдарч байгаагаа харуулахыг хичээ.

ОХИН - (8/23-9/22)
Өнөөдөр таны нийгмийн идэвх сэргэх бөгөөд олон нийтийн ажилд оролцож, цагийг маш зугаатай өнгөрүүлэх болно. Та маш их урилга хүлээж авах бөгөөд энэ олон арга хэмжээний алинд нь орохоо шийдэх гэж нэлээд бодох бололтой. Ямар ч сонголт хийсэн сэтгэл хангалуун байх болно. Таны бүтээлч байдал нэмэгдсэнээр амжилтанд хүрнэ. Та өнөөдөр ямар ч ажил хийсэн гайхалтай эрч хүчтэй байж чадна. Романтик учрал таныг хүлээж байна. Ганц бие охиныхон өөрт тохирох хосоо хайж олохыг хичээ.  

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Ямар нэг зүйл бүү хий, учир нь гэртээ үлдэх нь танд таагүй мэдрэмжүүдийг төрүүлэх болно. Нээлттэй шудрага энэрэнгүй байж, амралтын өдрүүдээр аялал хийж амрах нь танд хэрэгтэй. Аялах төлөвлөгөө үйл явдлаар дүүрэн байх хэрэгтэй. Долоо хоногийн дундуур эрүүл мэнддээ анхаар. Ихэнх цагийг гэр бүлдээ зарцуул.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Өнөөдөр Нумын ордонд орших Цолмон, Хонины ордонд байрлах Тэнгэрийн вантай азтай холбогдоно. Найр хурим, үдэшлэг цэнгүүнд оролцох хаалга нээгджээ. Зарим нь олны анхааралд өртөж, алдаршин онцгой бэлэг хүлээж авна. Нийтийн үйл ажиллагаа өнөөдрийн гол үйл явдал. Дарга, чухал хүнээ оройн хоолондоо урихад тохиромжтой. Сүүлийн үед таны зүрх үе үе өвдөх болсон бол эмчилгээ, оношилгоо хийлгэ. Хайр дурлалын амжилт ганц бие Хилэнцүүдийг баярлуулна.

НУМ - (11/22-12/21)
Өнөөдөр бүхий л ажил үйлд алтан дунджийг баримтлахыг од эрхэс зөвлөж байна. Та яаж ч хичээсэн таны зүтгэлийг үнэлэхгүй байж мэднэ. Сэтгэл санаа тавгүйтэж, ямар ч шалтгаангүйгээр уйтгарлан гуниглах, сэтгэл хөдлөлөө хурцаар илэрхийлэх хандлага ажиглагдана. Таны өдөр тутмын амьдрал, харилцаа холбоо өөрчлөгдөх бөгөөд та үүнд сэтгэл хангалуун байх болно.

МАТАР - (12/22-1/19)
Аливааг амтлаг болго, хайрцагнаас гадуур сэтгэж бод. Ялангуяа хайрын талбарт. Та таатай бэлэг авч гайхширна, ойр дотны эрхэм хүмүүсээс бодлоготой хандлага ирнэ. Матрынхны зөн совин бүхий л талаараа дүрэлзэх ба та гэнэт шинээр ирэгчийн анхаарлыг хайр дурлалын тал дээр татаж байгаагаа анзаарна.  

БУМБА - (1/20-2/18)
Цагийн ажлын санал хүлээн авч, давхар хослуулан хийж хадгаламжийн дансаа арвижуулах бас нэг арга. Улмаар та баяр ёслолоос үүссэн мөнгөний дарамтаасаа салж чадна. Та хэр хэмжээний мөнгө бэлгэнд үрснээ биш харин тооцоондоо хэр анхаарснаас бүх юм шалтгаалах болно гэдгийг сана. Ажил дээрээ бүү оройт. Таны гэр бүлдээ барих гэнэтийн бэлэг энэ байж магад. Таны энергийн түвшин буурч магадгүй. Уураг, шар тос зэрэг ардын уламжлалт хүнсээ хэрэглэн эрч хүчээ сэргээ.

ЗАГАС - (2/19-3/20)
Ер бусын найз нөхөд, шинэ танилтай болсноор таны нөхөрлөлийн хүрээ өргөжих ба та үнэхээр их баяртай байна. Бизнесийн ажил хэрэгт тань их хэмжээний мөнгө шаардлагатай болохоос гадна мөн хууль эрх зүйн орчин ч нөлөөлж болно. Өөрт тань тусалж байгаа хүмүүст итгэх хэрэгтэй. Ирж буй нийгмийн үйл ажиллагаа танд шинэ тоног төхөөрөмж авах боломж олгох байх. Гэнэтийн бэлэг таны эрч хүчийг өсгөнө.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ