Хайр оршдог уу
2017 оны 12 сарын 20
Хайр оршдог уу
Б.МӨНХ-ОРГИЛ хуудаснаас
Зохицон туулах
Бэдэрт жилүүдэд 
Зовлонгоос үнэнч
Амраг байдаг уу

Үйлээ гүйцээж
Буцахын хооронд
Үрээс үнэн
Хайр байдаг уу

Зузаан мөнгө
Тоолон баясавч, жаргадаггүй
Зузаан янаг
Дэргэд цэнгэвч, үлддэггүй

Зулай нимгэн
Нялхасаа үнэрлэхэд
Зуурдын бүхнээ
Огоорном бус уу

Эв хавийн
Зохилго орчлонд
Энэхэнээс ариун
Ертөнц бий юу

Элэгдэн дуусах
Хэврэг биенд
Эрхлэн жаргах
Хугацаа бий шүү

Хүслийн барцадтай
Хүмүүний заяанд
Хүйгээс бат 
Холбоо байдаг уу

Эвдэгдэн хувирах
Хатуу сэтгэлд
Элэг шиг зөөлөн
Хайр оршдог уу

Б.МӨНХ-ОРГИЛ
2017.12.15-нд
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ