Завтай боллоо загас барихаас
2012 оны 7 сарын 6
Завтай боллоо загас барихаас
УИХ-ын гишүүн Л.Гүндалай Хөвсгөл нутгийн зон олны итгэлийг даан УИХ-д хоёр ч удаа сонгогдсон нэгэн. Хөвсгөл далайн эрэгт өссөн түүнийг нутгийнхандаа элэгтэй гэдэг. Гэтэл найман жил хөвсгөлчүүдийг төлөөлөн төрд зүтгэсэн түүнд нутгийхан нь энэ удаа итгэл үзүүлсэнгүй. Ямартаа ч эрхэм гишүүн маань олон жил сууж, дасал болсон зөөлөн сэнтийнээсээ бууж олны дунд орчихлоо. Эр хүн зүрхэндээ уйлдаг гэдэгчлэн Л.Гүндалай гишүүн Төрийн ордонд “Завтай боллоо загас барихаас” хэмээн инээмсэглэн ярьж яваа сурагтай.

Н.НОМИН

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ