Зам тээврийн салбарт 2018-2020 онд хэрэгжүүлэх хөтөлбөрүүдээ хэлэлцлээ
2018 оны 1 сарын 12
 Зам тээврийн салбарт 2018-2020 онд хэрэгжүүлэх хөтөлбөрүүдээ хэлэлцлээ

Зам, тээврийн хөгжлийн сайд , Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарын байгуулах “Зам тээврийн салбарт 2018-2020 онд хамтран  ажиллах  “Санамж бичиг” түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр Зам, тээвэр хөгжлийн яаманд боллоо.
Тус хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл,  Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ЗТХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Стандарт нормативын  хэлстийн дарга Ж.Сэрээтэр, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа, Нийслэлийн Замын хөдөлгөөний  хяналтын газрын дарга Б.Эрдэнэбат, ЗХУТ-ийн ОНӨҮГ-ын ерөнхий инженер Д.Очир-Эрдэнэ болон бусад  албаны хүмүүс оролцов. Ажлын хэсэг нь 2018 оны нэгдүгээр сарын 26-нд багтаан шинэчилсэн төслийг боловсруулан танилцуулах аж.
Энэ ажлын хүрээнд
2017 онд байгуулсан Санамж бичгийн хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийх
Санамж бичгийн зорилго, зорилтыг шинэчлэн тодорхойлох
Зам, тээврийн хөгжлийн сайд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын хамтран ажиллах  боломжтой үйл ажиллагааны чиглэлийг тогтоох
Улаанбаатар хотын хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудлыг тодорхойлох
Цаашид хамтран ажиллах боломжтой томоохон төсөл хөтөлбөрүүдийн чиглэлийг тогтоох
Санамж бичгийн төслийг боловсруулан танилцуулах зэрэг ажил хийгдэнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ