Г.Ариунбаатар, Ө.Уянга нар “Тоска”-д гоцлоно
2018 оны 1 сарын 13
Г.Ариунбаатар, Ө.Уянга нар “Тоска”-д гоцлоно
Буриадын дуурь, бүжгийн үндэсний театрт энэ сарын 18-нд тавих “Тоска” дуурийн гол дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Ө.Уянга нар гоцлохоор болжээ. Дуучин Ө.Уянга Буриадын театрт 2015 онд тавьсан Ж.Пуччинийн “Тоска” дуурьт дуулж байсан бөгөөд ОХУ-ын урлаг судлаачдаас өндөр үнэлгээ авч байв. Тухайлбал, “Тоска” дуурийг үзсэн Москвагийн урлаг судлаач, тоймч Екатерина Гудкова “Монголын дуучин Ө.Уянгын хоолойны өнгө, цар хүрээ нь гайхалтай юм. Тэрбээр хамгийн уйтгартай үзэгчийг ч өөртөө татаж, дуурьт анхаарахаас аргагүй болгодог чадварлаг дуучин. Миний харсан хамгийн үзэсгэлэнтэй Тоска бол Ө.Уянга байлаа” хэмээн нийтлэл бичиж байжээ.
Х.Заяа
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ