Оддын бага нас: Жүжигчин Д.Оюунтуул багадаа хурдан том хүн болж, ажил хийхийг мөрөөддөг байжээ
2018 оны 1 сарын 30
Оддын бага нас: Жүжигчин Д.Оюунтуул багадаа хурдан том хүн болж, ажил хийхийг мөрөөддөг байжээ

Энэ удаагийн "Оддын бага нас" буландаа "Шинэ үе" продакшны жүжигчин, МУСТА Д.Оюунтуулын бага насыг онцоллоо. Түүний хувьд багадаа том хүн болохыг их яардаг байснаа дурссан юм. Тэрбээр "Хүүхэд байхдаа том хүн болохыг их яардаг байж билээ. Одоо харин хүүхэд насандаа ганцхан удаа ч болов очих юмсан гэж хааяа мөрөөддөг болжээ. Багадаа хурдан том хүн болох юмсан тэгвэл ажил хийж цалин аваад ээждээ гоё бэлэг авч өгнө гэж боддог байсан. Ер нь багадаа ажил хийх юмсан гэж их боддог байсан. Бас аав маань жолооч болохоор машин жолоодно гэж их мөрөөддөг байлаа" хэмээн бага насны мөрөөдлөө хуваалцсан юм. Тэгвэл хурдан том хүн болохыг мөрөөддөг байсан алаг нүдэн охин өдгөө жүжигчин болж мэргэжлээрээ ажиллаж байгаа бөгөөд багын мөрөөдлүүдээ ч биелүүлж яваа юм. 
Эх сурвалж http://www.info.mn
Оддын бага нас: Жүжигчин Д.Оюунтуул багадаа хурдан том хүн болж, ажил хийхийг мөрөөддөг байжээ
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ