“Монгол соёлын хотхон”-д ажиллах уран бүтээлчдийн сонгон шалгаруулалтын дүн гарлаа
2018 оны 2 сарын 8
“Монгол соёлын хотхон”-д ажиллах уран бүтээлчдийн сонгон шалгаруулалтын дүн гарлаа

БНСУ-ын Намянжу хот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2018 онд БНСУ-ын Намянжу хотын “Монгол соёлын хотхон”-д ажиллах мэргэжлийн уран бүтээлчдийн сонгон шалгаруулалт амжилттай болж өндөрлөлөө.

Энэ жилийн сонгон шалгаруулалтыг нийслэлийн Соёл, урлагийн газраас өнгөрсөн сарын 30, 31-ний өдрүүдэд Улаанбаатар чуулгын тайзнаа зохион байгуулж нийт бүртгүүлсэн 85 уран бүтээлчдээс 33 уран бүтээлчийг сонгон шалгарууллаа. 

Шалгарсан уран бүтээлчид ирэх гуравдугаар сараас арваннэгдүгээр сарыг дуустал Намянжу хот дахь Монгол соёлын хотхонд үндэсний язгуур урлагийн тоглолт, морин циркийн үзүүлбэрийг Солонгосын ард түмэнд толилуулж Монгол Улсын соёл, урлагийн гадаад улсад сурталчлах их үйлсийг бүтээх юм.
Мөн 2019 оны уран бүтээлчдийн сонгон шалгаруулалтыг төлөвлөж энэ сарын 2-ны өдөр нийслэлийн Соёл, урлагийн газар, Намянжу хотын Соёл, аялал жуулчлалын газар, UBS Телевизийн удирдлагууд “2019 оны хамтын ажиллагааны гурван талт гэрээ”-нд гарын үсэг зурснаар баталгаажлаа.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ