Өнөөдөр болох үйл явдлууд
2018 оны 2 сарын 13
Өнөөдөр болох үйл явдлууд

12.00 цагт Гандантэгчэнлин хийдэд тус хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц Монголын нийт ард олонд зориулан айлчлан золгож буй Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн айлдвар айлдана.

14.00 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны Цэнгэлдэх хүрээлэнд “Эрчим” клуб, Хойд Солонгосын “Хэпүл” багийн хооронд Азийн хөлбөмбөгийн холбооны “AFC Cup” тэмцээний Play-off шатны эхний тоглолт болно.

Төрийн ордонд

09.00 цагт Шадар сайдын ажлын өрөөнд Улсын баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн хурал болно.

11.00 цагт УИХ-ын дарга М.Энхболд үе үеийн олимпийн медальтнуудыг хүлээн авч уулзана.

11.00 цагт УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа олон нийтэд танилцуулна.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ