Б.Болорцэрэн: Жаахан ч гэсэн уулзъя л даа
2018 оны 2 сарын 13
Б.Болорцэрэн: Жаахан ч гэсэн уулзъя л даа
Жаахан зориг гаргах тийм хэцүү гэж үү
Жаргаж мандах нарны зайнд
Жаахан ч гэсэн уулзъя л даа
Жаргаж мандах нарны зайнд
Хааяахан зориод ирэх тийм хэцүү гэж үү
Хайрлан дурлах сэтгэлээс хол
Хааяа ч гэсэн уулзъя л даа
Хамт амьдардаггүй тавилангаас хол
Иймхэн зав гаргах тийм хэцүү гэж үү
Ингэсээр яваад өтлөхийн хооронд
Энэ төрөлдөө уулзъя л даа
Ингэсээр яваад эцэслэхийн хооронд
Жаахан ч гэсэн уулзъя л даа
Жаргалтай хүмүүсийн адилаар...
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ