Онцгойн албан хаагчдын аврах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх чадавхийг шалгажээ
2018 оны 2 сарын 13
Онцгойн албан хаагчдын аврах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх чадавхийг шалгажээ
Цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гарч болзошгүй нөхцөл байдал үүссэн тул өнөөдөр (2018.02.13) өглөөний 07.00 цагт Онцгой байдлын хэлтсийн даргын шийдвэрийн дагуу “Яаралтай цуглар” дохиогоор Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн хүч хэрэгслийг тодотгож, хээрийн гаралтанд алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдал ямар байгааг үзэж шалгалаа.
Мөн албан хаагчдын аврах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх чадавхи, аранз, хувийн бэлтгэлийг нэг бүрчлэн үзэж, үүрэг гүйцэтгэх, аврах ажиллагаанд бэлэн байхын тулд байнгын дадлага сургууль хийж дадал болгох, зөрчил дутагдал гаргахгүй байх үүрэг чиглэлийг Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Г.Баттөгс нийт албан хаагчдад өглөө гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлэв.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ