ХЭҮК-оос ШШГБ-ын хүний эрхийг хангах чиглэлээр хийсэн ажлуудыг хангалттай сайн гэж үнэлэв
2018 оны 2 сарын 13
ХЭҮК-оос ШШГБ-ын хүний эрхийг хангах чиглэлээр хийсэн ажлуудыг хангалттай сайн гэж үнэлэв
Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, тус комиссын гишүүн П.Оюунчимэг холбогдох албан тушаалтнуудын хамт 409 дүгээр хаалттай хорих ангийн үйлдвэрийн болон хоригдлын шинэ байр, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн сүрьеэгийн эмнэлгийн шинэ байруудтай өнөөдөр /2018.02.13/ танилцлаа.

409 дүгээр хаалттай хорих ангийн үйлдвэрийн болон хоригдлын шинэ байрнь олон улсын хорих байгууллагын жишиг стандартад нийцсэн“А”, “Б”, “В”, “Ж” блок, “Нэг цэгийн үйлчилгээ бүхий шалган нэвтрүүлэх байр”, үйлдвэр, цех, алба хаагчдын ажлын өрөө, цайны газар, алба хаагчдын хувцас солих өрөө, төвлөрсөн агуулах бүхий 27000 мкв талбай, 4 давхар барилга юм.

429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн сүрьеэгийн эмнэлгийн шинэ барилгыгдотоод эх үүсвэрээр 1 тэрбум 335 сая төгрөгөөр барьж ашиглалтад оруулсан бөгөөд тус барилга нь стандартад нийцсэн 100 өвчтөний ортой, алба хаагчдын өрөө, цайны газар, төрөлжсөн эмнэлгийн зориулалттай, төмөр бетон бүтээцтэй, 2700 м2 квадрат, 4 давхар барилга юм.
Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж тус барилгуудтай танилцах үеэрээ хэлсэн үгэндээ Монгол Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд цагдан хорих байрнууд болон хоригдлуудын амьдралын байрны орчин нөхцөл эрс шинэчлэгдэж байгаа. НҮБ-ын хороод, олон улсын байгууллагуудын зүгээс эрүү шүүлт, тэр дундаа нөхцөлийн эрүү шүүлтийн асуудалд ихээхэн анхаарал хандуулдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, газруудад эрүү шүүлтийн асуудал бүрэн арилсан. Түүний жишээ нь бидний үзэж, танилцаж байгаа энэ хоригдлын байр, эмнэлгийн барилгыг хэлж болно.

 Хэдийгээр ял эдэлж байгаа ч хүн гэдэг утгаараа бидэнтэй адилхан орчин нөхцөлд амьдрах ёстой. Нөгөө талаас хоригдлыг наад захын шаардлага хангасан орчин нөхцөлд ялыг нь эдлүүлэх ёстой.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаХүний эрхийг хангах чиглэлээр тэр дундаа хорих анги, цагдан хорих байрнуудын орчин нөхцөлийг сайжруулах, хүний жам ёсны эрхийг хангах, алба хаагчдын аюулгүй байдал, ажиллах тав тухтай орчныг бүрдүүлэх чиглэлээр бодитой томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэдгийг онцолсон юм.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ