Хувьцааны хөрвөх чадвар
2018 оны 3 сарын 13
Хувьцааны хөрвөх чадвар
Үнэт цаасны зах зээлд хувьцааны хөрвөх чадварын үзүүлэлт 2017 оны жилийн эцсийн байдлаар ямар байсныг графикаар үзүүлж байна. Энэ бол хувьцаа хэр хэмжээгээр гар дамжин эргэлдэж байгааг илэрхийлдэг, хоёрдогч зах зээлийн идэвхийг илтгэдэг чухал үзүүлэлт юм.

Хувьцааны хөрвөх чадварыг зах зээлд арилжигдсан нийт хувьцааны гүйлгээний дүнг зах зээлийн үнэлгээнд харьцуулснаар гаргадаг бөгөөд 2017 оны эцэст энэ үзүүлэлт 3.2 хувь болж, 2016 оны мөн үеийнхээс 0.1 хувиар буурсан дүнтэй байна.
Өнгөрөгч оны эцэст үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2.4 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 1.0 их наяд орчим төгрөгөөр буюу 65.5 хувиар өссөн бол 2016 онд 49.1 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан хувьцааны арилжаа 78.1 тэрбум төгрөг болж 59.3 хувиар нэмэгдсэн байна.

Хэдийгээр бодит тоо хэмжээ эрс нэмэгдсэн ч хувьцааны арилжааны дүнгээс зах зээлийн үнэлгээ илүү өсөлттэй гарч, хөрвөх чадварын үзүүлэлт буурсан нь анхдагч болон хоёрдогч зах зээлийн идэвхийг улам бүр сайжруулах, хувьцааны төвлөрлийг сааруулах шаардлага байсаар байгааг илтгэн харуулж байна.
Эх сурвалж http://www.info.mn
Хувьцааны хөрвөх чадвар
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ