”Салхийг сөрөн...” үзэсгэлэн гарна
2018 оны 3 сарын 13
”Салхийг сөрөн...” үзэсгэлэн гарна
Буриадын алдарт уран дархан Жигжит Баясхаланов “Салхийг сөрөн...” нэртэй үзэсгэлэнгээ Улаанбаатар хотын үзэгчид, зочдод зориулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээнэ. Үзэсгэлэнд нас залуу боловч хэдийн нэрд гарсан түүний сүүлийн гурван жилийн ажлын тодорхой үр дүн буюу өөрийнх нь бүтээсэн хүрэл барималуудыг дэлгэн үзүүлэх аж. Дашрамд дурдахад, тэрбээр өнгөрсөн саруудад“Салхийг сөрөн...” үзэсгэлэнгээ ОХУ-ын Эрхүү хотын В.Бронштейны галерей, Буриадын Улан-Удэ хотын Ц.С.Сампиловын нэрэмжит Уран сайхны музейд тус тус толилуулсан нь үзэгчдэд гүн сэтгэгдэл үлдээж, маш сайн үнэлгээ авсан байна. 
"Салхийг сөрөн..." үзэсгэлэн энэ сарын 15-ны өдөр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээгдэж, бүтэн сарын турш үргэлжилнэ.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ