Энэтхэгт Монголын кино наадам болжээ
2018 оны 3 сарын 13
Энэтхэгт Монголын кино наадам болжээ

Энэтхэг улсад Монголын кино наадам болжээ. Энэхүү арга хэмжээг Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яам, Баруун Бенгал дахь Өргөмжит Консулын газар хамтарч Колката хотын Нандан соёлын төвд зохион байгуулсан байна. Кино наадмын нээлтэнд Колката хотын захирагч асан Шиамал Кумар, Энэтхэгийн нэрт кино найруулагч Гоутам Гош, жүжигчин Ариндам Гангули нар оролцжээ. Цаашид Монгол, Энэтхэгийн уран бүтээлчид хамтарч баримтат болон уран сайхны кино хийх боломжтойг энэ үеэр ярилцжээ. Монголын кино наадмын хүрээнд “Алсын удирдлага”, “Хөх толбот хүмүүс”, “Ингэн нулимс” зэрэг киног үзэгчдэд толилуулсан байна.

Хоёр орны соёлын солилцооны хүрээнд ирэх долдугаар сард Улаанбаатар хотноо Энэтхэгийн кино наадам болох ажээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ