”Хүн” үзэсгэлэн гарч байна
2018 оны 3 сарын 13
 ”Хүн” үзэсгэлэн гарч байна

Монголын уран зургийн галерейд залуу зураач М.Алтанхундагын “Монгол Тулгатны 100” эрхэм нэвтрүүлэгт оролцсон нийт 49 эрхмийн хөрөг зургаас бүтсэн “Хүн” үзэсгэлэн гарч байна. 
Зураач М.Алтанхундага “Анх “Монгол Тулгатны 100” эрхэм нэвтрүүлэг үзэгчдэд хүрч эхэлсэн цагаас хойш нэвтрүүлгийг их үздэг байв.  100 эрхмийг бид алдартай гэж ярьдаг хэрнээ тэдний туулж өнгөрүүлсэн амьдралыг мэддэггүй. Тэгвэл тэднийг дээрх нэвтрүүлэг олон нийтэд илүү таниулсан. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн бүхий л дугаарыг алгасахгүй үзвэл Монголын өнөөгийн нийгмийн амьдралыг тэр чигээр нь тольдоно. Тиймээс улс орныхоо хэмжээнд хийж бүтээсэн, гавьяа байгуулсан эдгээр эрхмүүдийн түүхэн намтрыг олон нийтэд улам илүү хүргэхээр энэхүү үзэсгэлэнгээ дэлгэлээ” хэмээсэн юм. 

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ