Гэртээ маск бэлдэж арьсаа арчилцгаая
2018 оны 3 сарын 13
Гэртээ маск бэлдэж арьсаа арчилцгаая


Хаврын урин дулаан цаг айсуй. Хэдий цаг агаар дулаарах ч энэ үед бидний арьс маш ихээр хуурайшиж холцруутдаг. Иймээс арьсаа байнга чийглэг байлгах хэрэгтэй. Хамгийн сайн чийгшүүлэгч 4 маскыг хүргэж байна.

Бананатай маск

Тал банана
Зөгийн бал
Оливийн тос
Бананаа нухна 1 цайны халбага зөгийн бал нэмнэ.  1 цайны халбага оливийн тос нэмж сайтар хутгана. Цэвэрхэн нүүрэндээ түрхээд 20 минутын дараа бүлээн усаар мөн хүйтэн усаар угааж цэвэрлэнэ.  Таны арьс гайхалтай чийглэг болоод зогсохгүй өнгөц үрчлээ тань арилсан байх болно.

Сарнайн маск

1 цайны халбага тараг
2 цайны халбага зөгийн бал
2 цайны халбага сарнайн ус
1 жижиг аяга сарнайн дэлбээ
Бүх орцоо нийлүүлэн хутгаад 20 минутын дараа бүлээн усаар дараа нь хүйтэн усаар угаагаарай.

Өргөст хэмхний маск

1 ширхэг хальсалсан өргөст хэмх
1 цайны халбага сахар
Бүх орцоо нийлүүлэн хутгаад 10 минутын дараа бүлээн усаар дараа нь хүйтэн усаар угаагаарай. Сарнайн дэлбээтэй маск

Сарнайн дэлбээ
Овьёос 
Ус
1 ширхэг сарнайн дэлбээг жижиглэ. Үүний 2/3-тай тэнцэх нунтаг овьёос, ус нэмж маскаа бэлтгэнэ. Нүүрэндээ зузаахан шиг түрхээд 20 минутын дараа бүлээн усаар угаана.  Тус маск нь хуурайшиж холцруутсан арьсыг гүн чийгшүүлж, улайлтыг багасгана. 

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ