Б.Навчаа, Д.Пүрэвсүрэн нар Монголын кино урлагт хамтдаа зүтгэнэ
2018 оны 3 сарын 13
Б.Навчаа, Д.Пүрэвсүрэн нар Монголын кино урлагт хамтдаа зүтгэнэ


Жүжигчин Б.Навчаа, жүжигчин, топ модел Д.Пүрэвсүрэн хэд хэдэн дэлгэцийн бүтээлд хамтран тоглосон. Тэгвэл авьяаслаг хоёр бүсгүй хамтран “Dharma”  кино компани байгуулсан бөгөөд  хоёр жилд нэг удаа кино хийх төлөвлөгөөтэй байгаа аж. "Ларьдма" киногоор гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргөсөн хоёр бүсгүй олон сайхан уран бүтээлийг үзэгчдэдээ хүргэх биз ээ. Жүжигчин Б.Навчаа хамтрагчийнхаа талаар ""Лардьма” кинонд анх урихдаа "Toп модель Д.Пүрэвсүрэн” гэдэг нэрийг чинь “Жүжигчин Пүрэвсүрэн” гэдэг нэрээр сольж өгье" гэж санал тавьж байсан. Тэгэхэд “Өө за тэгье" гээд л хүлээж авсан. ‘‘Лардьма’’ киноноос хойш тасралтгүй хамт байна. Энэ кинонд Д.Пүрэвсүрэнтэй хамт ажилласнаар “Би Пүрэвсүрэн гэж хэн бэ” гэдгийг бүрэн утгаар нь таньсан. Нялх биетэй байсан ч цагийг ягштал баримталж байсан. Дүрээ бичиж, орж байгаа нь одоогийн зарим залуу жүжигчдээс огт өөр. Тийм ч учраас “Ларьдма” дээр ямар сайн тоглосныг харсан л байх. Гэхдээ “Амьдрал” кинонд бүр ч илүү тоглосон. Д.Пүрэвсүрэнг сайхан хүүхэн гэдэг. Санал нийлнэ. Гэхдээ Пүрэвсүрэн бол сайн эзэгтэй, сайн эмэгтэй. Гэрт нь яваад ороход өөрөө гэрээ цэвэрлээд хоолоо хийгээд л байж байдаг. Ар гэрийн бүхий л ажлаа тэр өөрөө зохицуулдаг. Үзэгчид хэзээ ч тэр өнгийг мэдэхгүй.
Харин би тэр өнгийг мэднэ. Далд байгаа бүх өнгийг нь мэддэг учраас би энэ эмэгтэйд маш их хайртай. Д.Пүрэвсүрэнгээс ийм дүр гарч чадна гэдгийг Ж.Сэнгэдорж бид хоёр мэддэг. Тиймээс ч түүнд маш хатуу хэцүү дүр өгдөг. Магадгүй хэн нэгэн энэ зохиолыг уншаад “Д.Пүрэвсүрэн чадахгүй. Драмын театрын энэ л тоглож чадна” гэнэ. Гэхдээ үгүй юм аа" хэмээн ярьсан байдаг. Тэгэхээр энэ хоёр жүжигчин бүсгүй нэгнийхээ далд байдаг өнгүүдийг харилцан мэдэлцэж, Монголын кино урлагт өөрсдийн орон зайгаа тамгалах бололтой. 
Эх сурвалж http://www.info.mn
Б.Навчаа, Д.Пүрэвсүрэн нар Монголын кино урлагт хамтдаа зүтгэнэ
Б.Навчаа, Д.Пүрэвсүрэн нар Монголын кино урлагт хамтдаа зүтгэнэ
Б.Навчаа, Д.Пүрэвсүрэн нар Монголын кино урлагт хамтдаа зүтгэнэ
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ