Обамад тэврүүлсэн эзэгтэй нас баржээ
2012 оны 7 сарын 9
Обамад тэврүүлсэн эзэгтэй нас баржээ
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Огайо мужийн Акрон хотын зоогийн газарт хоол идсэний дараахан тус газрын эзэгтэй нас барсан талаар «Beacon Journal» бичжээ. «Ann"s Place» зоогийн газрын эзэн, 70 настай Жозефина Энн Харрис бол Обамагийн фанат байжээ. Дугуйн бүрээсийн үйлдвэрийн гурван ажилчинтай өглөөний найман цагт орж ирэн хооллосон Барак Обамад Жозефина эзэгтэй биечлэн үйлчилсэн юм байна.
Обама гарахдаа түүнийг тэврэн талархлаа илэрхийлэв. Гэтэл эзэгтэйн сэтгэл хэт догдолсноос болоод зүрхний дайрлага болж, улмаар 11 цагийн үед нас барсан байна. АНУ-ын “Ерөнхийлөгч Зоогийн газрын эзэн Обама энэ талаар мэдмэгцээ Жозефинагийн охин руу утастаж, гашуудал илэрхийлжээ. Барак Обама сонгуулийн өмнөх сурталчилгааны ажлаар сонгогчид болон үйлдвэрийн ажилчидтай уулзалт хийх үеэрээ Харрис хатагтайн ресторанд орж ирсэн юм байна.

Н.НОМИН

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ