Саудын арабын прокурорууд авлигын хэрэг шалгана
2018 оны 4 сарын 13
Саудын арабын прокурорууд авлигын хэрэг шалгана
Саудын Арабын Ханхүүгийн зарлигаар 2017 оны 11 дүгээр сараас энэ оны 2 дугаар сар хүртэл олон зуун ханхүү, бизнес эрхлэгч, төрийн албан хаагчдыг авлигын хэрэгт холбогдуулан зочид буудалд саатуулж мөрдөн шалгасан билээ.

Одоогоор саатуулагдаж байсан хүмүүсийн олонх нь их хэмжээний мөнгө буюу нийт 107 тэрбум ам.доллар төлж суллагдаад байна. Энэхүү саатуулан байцаах явцад олон хүнийг эрүүдэн шүүсэн хэмээн гомдол гарч байсан бөгөөд нэг генерал энэхүү эрүүдэн шүүх ажиллагаанаас авсан гэмтлийнхээ улмаас нас барсан байна.  

Тус улсын Ерөнхий прокурорын орлогч Сауд ал-Хамад гэм буруутай нь тогтоогдсон хүн бүр яллагдана хэмээн мэдэгджээ. Зарим мөнгө төлж суллагдсан хүмүүс амласан амлалтаа биелүүлэхгүй, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах эсвэл шинэ гэмт хэрэгт холбогдсон зэрэг нь тогтоогдсон тул эдгээр асуудлуудыг нарийвчлан шалгаж шийдвэрлэнэ гэжээ.

Эх сурвалж: АТГ.МОН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ